Хар дарсан зүүднээсээ би айдаггүй

Сэрдэг болохоор

Халуун нулимс дуслуулдаг ганцаардлын гунигаасаа би айдаггүй

Ухаардаг болохоор

Мартахгүй гэж амласан амрагаа алдчихвий гэж айдаггүй

Итгэдэг болохоор

Маргааш ирэх үхлээс би айдаггүй

Жам юм болохоор

Харин

Бүүвэйн эгшигтэй хайраа соёрхсон ээжийгээ

Бурханы зүгт алдчих вий гэж  би айдаг

Шүтээн минь болохоор

Бүлээн сүүгээр урсгасан төрөл нэгтнээ

 Гомдоочих вий гэж би  айдаг

Хүн болохоор

Бадарлаж үүрсэн итгэлийн шувууг алдчих вий гэж би айдаг

Шагнал минь болохоор

Буйр болон тодрох нүглийн мөрөөсөө би айдаг

Гэсгээл минь болохоор..........................................