Нэгэн цагт хайр , уйтгар , гуниг, эд хөрөнгө , мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ.Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.Хайр үргэлж бүгдээс хоцордог тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийджээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр намайг  хамт авч яваач гэж гуйхад нь Эд хөрөнгө  <үгүй>  завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр Би чамд туслахгүй, чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочино гэв.

Хажуудаа байсан уйтгар гунигаас Хайр чамтай хамт явья гэхэд Өө хайр минь би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна хэмээв.

Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудсан ч дуулсангүй .

Гэтэл хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. Хайр минь хүрээд ир ээ Би чамайг авч явья гэж нэгэн настан дуудсан байлаа .

Харин хайр өөрийгөө азтайд тооцон баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй . Шинэ газар очсон хойноо өөр өөрийн замаа хөөжээ . Түүнд өчнөөн их өртэйгээ мэдэрсэн Хайр мэдлэгээс" Надад хэн тусалсан юм бэ?" гэж асуув . Тэр цаг хугацаа гэж хариулжээ . Цаг хугацаа гэнээ Яагаад надад тусалсан юм бол Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь : Учир нь зөвхөн  цаг хугацаа л хайр хичнээн агуу чухал зүйл болохыг ойлгодог гэж үү ?