Хүний нутаг цэвүүн санагдах бүрд

 охинчинь таныг санадаг

Хүний сэтгэл хувирах бүрт

 охинчинь таныг үгүйлдэг

Хүний орчлонд ганцаардлыг мэдрэхдээ

 охинчинь танаар дутдаг

Солонгын өнгийг салгаж тоглоно гэж

 охинчинь таньдаа эрхэлдэг байжээ

Хүний хүүг өхөөрдөн үнсэхээр тань

 харамлаж тунихардаг байсаншүү

Хацар дээр үнсээд ажилдаа явахдаа

 охиндоо ирэлгүй явна гэж бодоогүй

Холын хол одохдоо хэлээгүй явсан болохоор

 гомдсондоо охинчинь дандаа уйлдагшүү

Гэм хийгээд таньдаа зэмлүүлэх болгондоо

Гэмшихгүй дүр эсгэдэг ч дотроо таныг хайралдаг шүү ээжээ