Афганистан - 'Upa-Ghana-Stan' гэсэн vгээс гаралтай Санскрит хэлээр бол энэ нь "олон омогийн нутаг” гэсэн утгатай гэнэ.
Албани – уулынханы газар нутаг. "Алб" хэмээхvгийн vндэс нь "цагаан" мєн "уул" гэсэн утга агуулна.
Алжир – нийслэл Алжир (Algiers) гэсэн vгнээс vvсэлтэй.
Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн vг.
Аргентин – латинаар бол "аргентум" гэдэг нь мєнгє гэсэн утгайтай. Худалдаачид аргентины Рио-де-ла-Плата /мєнгєн гол/ хэмээх голоор Перугаас мєнгєн эдлэл болон бусад vнэт эрдэнэсийг зєєдєг байжээ. Тэгэхээр Аргентина гэдэг нь мєнгєний газар нутаг гэсэн vг аж.
Австрали - "vл мэдэгдэх ємнєдийн газар нутаг”. (лат. terra australis incоgnita).
Азербайжан - "галт нутаг"
Багам - испанийн "Baja Mar" ("гvн биш тэнгис") гэсэн vгнээс гаралтай
Бахрейн – арабаар "хоёр тэнгис".
Бангладеш – санскрит хэлээр бенгали гэсэн vг. Bangla нь бенгали хэлээр ярьдаг хvмvvсийг нэрлэж байгаа бол Desh гэдэг нь улс орон гсэн утгайтай.
Бельги – кельтийн нэгэн омог болох Belgae гэсэн нэрнээс vvсэлтэй.
Бразили – нэгэн модны нэр.
Босни - “Босна” хэмээх голоор нэрлэгдсэн
Буркина-Фасо - "vнэнч хvмvvсийн газар нутаг"
Бурунди – “рунди хэлтэнгvvдийн эх нутаг”
Унгар - "олон арван омгийн нэгдэл".
Венесуэл - "бяцхан Венеци" гэсэн vгний товчилсон хэлбэр
Вьетнам - "ємнєдийн газар нутаг".
Гаити – Tainо омгийн индианчуудын хэлээр бол "єндєр уул" гэсэн утгатай
Гондурас – испан хэлний "гvн" гэсэн утгатай.
Египет - "Птаха бурханы гэгээн сvм"
Замби – Замбези хэмээх голын нэрнээсм vvсэлтэй.
Зимбабве - "чулуун байшин".
Энэтхэг – Инд голыг хvндэтгэн єгсєн хинди нэр
Индонези – грек хэлний “арал” гэсэн vгнээс гаралтай.
Ирак – эртний еврей хэлний "Uruk" буюу "хоёр голын дунд" гэсэн утгатай. Тигр болон Евфрат голыг хэлж байна.
Иран - "Aryans" буюу "эрх чєлєний эх орон” хэмээсэн утгатай.
Исланд - "мєсєн газар нутаг"
Коморын арал – араб хэлний "Djazair al Kamar" буюу "сарны аралууд” гэсэн утгатай.
Коста-Рика - "баян эрэг" гэсэн испан vг.
Кувейт - араб хэлний "Kut" гэдэг vгнээс гаралтай. Энэ нь “цайз” гэсэн утгай аж.
Ливан - еврей хэлнээс "цагаан уулс" хэмээн орчуулагдана.
Либери - лат. Liber гэдэг нь “эрх чєлєєтэй” гэсэн vг.
Лихтенштейн - "зєєлєн чулуу".
Люксембург - кельт хэлний 'Lucilem' - "бяцхан", герман хэлний 'burg' буюу "шигтгээ” гэсэн vгсээс бvтсэн нэр. “Бяцхан шигтгээ”.
Малайзи – “мalay-чуудын нутаг”.
Мальдив – санскрит хэлний mahal гэдэг нь "ордон" харин diva нь “арал” гэсэн утгатай.
Мальт - финик хэлээр "оромж” гэсэн утгатай.
Марокко – Маракеш гэсэн хотын нэрнээс vvсэлтэй.
Микронези - грекээр "бяцхан арал”.
Намиби – “Намиб” цєлийн нэр. "Намиб" гэдэг нь “юу ч vгvй газар нутаг” гэсэн утгатай.
Нигер – нутгийн африк хэлээр "Ni Gir", гэдэг vгнээс гаралтай бєгєєд энэ нь “Гир гол" гэсэн vг.
Нидерланд – германаар "доод газар".
Пакистан – холбоо нэр. Пенжаб, Афганистан, Кашмир, Иран, Синд, Тохаристан гэсэн vгсийн товчилсон холбоос
Палестин – “булаан эзлэгчийн газар нутаг”. "Philistines" хэмээх еврей vгийн vндэс нь "булаан эзлэгч" гэсэн утгатай.
Польш - германы pоlen буюу “тал нутаг” гэсэн утгатай.
Сальвадор - "авралт"
Сингапур – санскрит хэлний Simhapura гэдэг vгнээс гаралтай. Энэ нь “арслангуудын хот” гэсэн утгатай.
Судан - араб хэлний Bilad as-Sudan гэсэн vгнээс гаралтай. Утга нь "харуудын газар нутаг".
Сьерра-Леон – “арслангуудын уулс”. Португаль нэр.
Таиланд - тай хэлээр "эрх чєлєєт газар нутаг”
Танзани - Танганьика ба Занзибар хэмээх хоёр мужийн нэрний нийлбэр.
Тимор – малай хэлний timur гэдэг нь "дорно" гэсэн утгатай.
Филиппин - " Филипп хааны газар нутаг"
Франц - "франкуудын газар нутаг"
Швейцари – немец хэлэнд "Schweitz" гэдэг нь “намаг” гэсэн утгатай.
Швед - "Сви" (Svea) хvмvvс
Шри-Ланк - "гайхамшигтай арал" гэсэн санскрит vг.
Эфиоп - лат. хэлний "Aethiоpia" гэдэг нь “харуудын нутаг” гэсэн утгатай.
Ямайк – нутгийн индианчуудын хэлэнд "нamaica" гэдэг нь ой мод, ус ны газар нутаг гэсэн утга агуулдаг.
Япон - Nippоn-gu tо Nihоn-gu гэсэн vгийг Nihоn эсвэл Nippоn хэмээн товчилжээ. Утга нь “наран ургах зvгийн орон”