Яагаад ч юм заримдаа зүгээр л

Чиний тухай бодмоор байх юм

Явдал бололгүй цэг тавигдсан

Чамаас сонсмооргүй байсан

Тэр л үгнүүдийг санамаар байх юм

Тэнгэр үүлээ хурааж бороо оруулдаг шиг

Тэгэхэд сэтгэлд гуниг дүүрэн хургаж

Тэвэрт минь ирээгүй чиний төлөө

Хамрыг минь даган нулимс үерлэсэнсэн

Хаа нэгтээ чи ахиад л хэн нэгний

Бодолд эргэж, амьдралд нь дурсамж

Баяр хөөрийг бэлэглэж яваа биз дээ

Би чамайг дурсахдаа яагаад баяртай

Байдгын учирыг одоо л оллоо яагаад гэвэл

Чи надад хайрын нөгөө захыг таниулж бас

Чимх сэтгэлд минь торгон ир нь болдог болохоор л тэр байх нь ..