Намсрайн Сарангоо
/Архангай аймаг Хотонт сум/

Санаанд гэрэлтэн би чамд дурласан
Саран хөмсөгний чинь мишээлд би татагдсан
Салж холдомгүй ээлхэн занд чинь хорогдсон
Сая живаа жилээр би чамд дурласан

Дурласан би алдрайхан чамдаа дурласан
Дуулсан би аальхан чамдаа дуулсан
Дурлаж хайрлаж алдуурдаггүйсэн бол
Дуулим хорвоод дуу яаж төрөх вэ?


Дуулсан дуунд чинь нялхарч би чамд дурласан
Дуурсах дуундаа сэмэрч чи надад дурласан
Ооны буга шиг чамдаа би дурласан
Одод шивнэлдсэн намуухан үдэш би чамдаа дурласан

Онгод хөглөх голын харьгаанд
Омголон бага насандаа би дурласан
Дурладаг би дуниарт орчлонд чамд би дурладаг чамд
Дуулдаг би дутмаг орчлонг би дуулдаг

Дурлан хайрлаж алдуурдаггүйсэн бол
Дуулим хорвоод дуу яаж төрөх вэ?
Дуулсан дуунд чинь нялхарч би чамд дурласан
Дуурсах дуундаа сэмэрч чи надад дурласан

Ооны буга шиг чамдаа би дурласан
Үзэсгэлэнд чинь автаж би чамдаа дурласан
Одод ертөнцийг элэгдтэл чамдаа би дурласан
Омголон бага насандаа чамдаа би дурласан
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...