Оруулсан bataka


Аавынхаа хайранд ханатлаа эрхэлснийх
Хазгай тавиланд сөгдөхгүй эр болсон би
Аргалын хөх илчинд дулаацсных
Асаж бадамласан хийморьтой бардам болсон би

Ээжийнхээ сүүнд халгиж тарвалзсаных
Инээд цалгисан сэтгэлтэй эр болсон би
Эвийн учралтай тоонотод мэндэлснийх
Уянга цалгисан хүсэлтэй дуучин болсон би

Элгэн уулсынхаа энгэрт өссөнийх
Хайр нуугисан нөмөртэй эр болсон би
Ижий нуурынхаа давалгааг таньсных
Ивэлж урссан ухаантай уяхан болсон би
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...