Бичлэгийн тоо 5,522
У
Уран байгалийн гоёхон цэцгүүд найгаад
Учралт чи минь надтайгаа наадаад
Угтах жаргалын шивнээ бие эзэмдээд
Уярч би энэ бүхэнд догдлоод
Зөн билгээрээ ингэж би зүүдэллээ
Зүүд минь үнэн л байгаасай
Оддын дунд чамтайгаа хөөцөлдөөд
Онгон зүрхний хайраар бялхаад
Орчлонд ганцхан чамдаа хайртай гэж
Охин чи минь наддаа шивнээд
Зөн билгээрээ ингэж би зүүдэллээ
Зүүд минь заавал биелээсэй
Хайрын орчлонд хосууд жаргаад
Хаврын нууранд шувууд чуулаад
Хан хорвоо бүхэлдээ баясаад
Ханийн заяаг чамтайгаа холбоод
Зөн билгээрээ ингэж би зүүдэллээ
Зүүд минь үүрд амьдраасай
www.amur77.miniih.com