Их хөлийн газар нарантуул зах шиг
Их хурлын танхимд лангуу түрээслэгчид 
Их, бага идсэнээ эрүүгээ чилтэл мэтгэлцэнэ, тохиролцоно
Бузар булай ихтэй болоод ч тэрүү зайлуул тэд
Буяны ажилд өөрийн нэрээр буян үйлдэж бурханд тоогдох гээгүй
Булах, ухах, булах гээд дөрвөн хором бурхадаар дамжуулж биднээс гуйна
За ингээд хаалаа, үнэ буулаа зах дээр ингэж орилох нь
Засгийн газар гэрээ хийх шиг санагдах, зайлуулдаа
Заавал зарж, үрж байж оройн хоолоо авах юм болов уу даа.
Магтаалын үг нь гэнэт ихдээд ирэх чинь
Маргааш нөгөөдөргүй хоосон лангуу эзэнтэй болох нь
Мань хэд түрээсийн мөнгөө хүлээгээд, нарлаж сууна
Орос,хужаа нь алга ш дээ, энэ доллар дээр чинь (минь)
Овоо хэдэн төгрөг цуглуулсан нь орос, хужаад нь алга ш дээ
Онгоцоор яаж ч нисээд орос, хужаа нь харагдаад үзэгдээд бодогдоод
Улсын минь тэргүүн их 75-н уулзалт танхимд
Улс амьтан хөлхөх нарантуул захын түрээсийн суудал
Улам үнэд орох нь сайхан ч, хэнд хэрэгтэйг бүү мэд...
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn