Бичлэгийн тоо 5,522
Өнчрөл үзээгүй хайрууд
Өршөөл үзээгүй хүмүүс
Амьдрал мэдэхгүй хүмүүс
Ажил хийж чадахгүй хайрууд
Зовлон жаргалаа ялгахгүй
Зуурдын үүрдийнхийг ялгахгүй
Чамд хэдэн зүйл хэлье
Чамаас нэг зүйл гуйя
Хайртай болгон хартай байх алба уу?
Хартай болгон хайртай байх алба уу?
Орсон борооны хойноос цув нөмөрдөггүй
Орчлонд төрөөгүй хүүхдэд өлгий хийдэггүй
Бичигдээгүй ч гэсэн хууль байх юм байна лээ
Биелээгүй ч гэсэн мөрөөдөл байх юм байна лээ
Сэтгэлээ хуурч зовлондоо жаргах гэж байх юм байна лээ
Солонгост байхдаа монголдоо юм шиг л бүү байгаарай, гуйя
2009