Хорвоо дэлхий нойрссон зуны намуун үдэш
Хонгор сэвшээ салхи зөөлөн үлээсэн үе
Холын холхи одод тэнгэрт түгсэн шөнө
Хосгүй амраг чамтайгаа бургас нөмөрлөн суусан
Саалийн үнэр ханхалсан ижийнхээ тэрлэгийг нөмөрч
Сайхан төосөн чамайгаа анх удаа тэвэрсэн
Саран хүртэл ичингүйрч үүлэн цаагуур нуугдах шиг
Саруул шөнийн уртад жаргалдаа мансуурах шиг санагдсан
Одод чимээгүй ширтэн огторгуй ертөнцийг чимэглэн
Орчлон тэр чигээрээ бидэн хоёрт зориулагдах шиг
Онцгой нэгэн үдэш хайрын дуу эгшиглэх шиг
Омог бардам насны зүрхэн зул бадамлах шиг
Өдрийн ажлын тухай өнө ирээдүйн тухай
Үе тэнгийнхэний тухай үзэсгэлэнт чамтайгаа ярилцан
Үнэхээр жаргалтай байсан ч
Өр зүрх сэтгэл минь өөр л юм хүсэх шиг
Идэр залуу насны цорын ганц хүсэл
Этгээд хачин мэдрэмж эв дүйгүй сэтгэл минь
Энхрий хонгор чамтайгаа учирсандаа би азтай
Эргэх хорвоогийн сайхныг зөвхөн чамаасаа мэдрэе
Гайхамшигт сарнай цэцэг дэлбээгээ цомирлогоо нээж дэлбээлэх шиг
Гал улаан уруулаас чинь хайрын балыг амсая
Галтай залуу насны цэнгэлийн манлайд умбая
Ганцхан би чамдаа зориулагдсан гэдгээ хэлье
Энхрий хонгор чамайгаа үнсэн илбэн таалж
Эр хүн болсноо чамдаа би мэдэгдэе
Эхэлюү гэтэл сэтгэл догдлоод горьгүй нь
Энхрий хонгор чамайгаа цочоох вий гэж айнам
Эхний юм болгон хэцүү байдаг хойно доо
www.amar77.blog.banjig.net