Бичлэгийн тоо 5,522
Эрээн бараан орчлонгийн 80 түмэн бартаанд
Эр хүн би чинь өвдөг сөгдөхгүй гэхдээ
Элдэв хачин чамирхалд бие сэтгэл хууртан
Эргэж олдохгүй насаа дэмий үрэхгүй гэсэндээ
Гэнэхэн охин чамдаа хайраа би зориулж
Гэрэлт энэ орчлонд хайрлаж явах ганц минь гэж
Сүүдэртэй гэрэлтэй орчлонгийн зон олны дундаас
Сүүн цагаан итгэлээр ганцхан чамдаа итгэсэн юм
Дандаа жаргалаар дүүрээгүй хорвоод
Даанч миний аз дутахад
Чи минь надад биш өөр хүнд
Чин сэтгэлээсээ хайртай байжээ...
Алагхан хорвоо яасан хяслантай вэ?
Ариун дурлал минь яагаад бүтсэнгүй вэ?
Эзэнгүй хайр..... хоёр яая даа
Энэхэн хорвоод насыг яаж баръя даа