Хүмүүс
41 минутын өмнө
Янз бүрийн л хүмүүс байх юм. Хүн бүхний ажил үйлс, авьяас билэг, ааш араншин, ааль маяг, ахуй суудал, амьдралын зам мөр адилгүй нь амьтан араатнаас ялгарах онцлог нь ч юм уу даа. Гэвч амьтны амьдрал ахуй ямарханыг би ямар мал амьтан байж үзсэн биш, хэрхэн мэдэх. Яруу найрагч адуу, цэвэрлэгч үхэр, дууч ямаа, жинчин тэмээ, багш хонь байдаг ч юм уу хэн мэдлээ.
Их эрдэмтэн Дандаа Чинсангуйн /Дэмчигдорж академич/ төр ёсны эрдэнийн тольд өгүүлснээр бол зээрийн нам, чонын нам гэж байдаг ба намын дарга ооно нь гур гур дуугарахдаа энд өвс байна, энд ойрхон, хүн бас чоно байна шүү гэж сануулдаг. Чонын намын дарга уртаар ульж, өлсч байна гэдгээ бусдадаа мэдээлэх, гийнан улих аваас амраг янаг өлөгчнөө урьдаг гэгчлэн байдгийг ухахуй тэд амьтад ямар ч байсан намтай, хэлтэй бололтой. Энэ тухайд уншигч та Дандаа Чинсангуйн номыг дахин нэг сөхөхөд гэмгүй яа даа.
Түмэнбаяр наймаа
Дээхэнтээ сум болгонд нэг нэг Наймаа (цагаач хятад) байсан юм даг уу даа. Манай Баянжаргалан (Төв аймгийн хуучин Нялга) суман дээр Цоохор гуай буюу Түмэнбаяр Наймаа гэж байв даа. Сургуулийн дотуур байрны тогооч хийнэ. Ногоо тарина. Тонгоргоор үс сайхан авна, шатар дааманд сүрхий тул сумын дарга нар, сургуулийн багш нар зугаагаа гаргах, хоолыг нь "буудах" хоёр ажлаар тэднийхийг хөл дарна. Цоохор гуай наанаа ааш гэж хайлсан тугалга. Цаанаа бол хэрхэнийг хэн мэдлээ. Мао дарга нь ч мэдэхгүй байлгүй дээ. Гэрт нь хүү, охин нь болчихсон шахуу хоёр гурван хүүхэд сууна. Хэн хэндээ дэмтэй байсан биз. Ер нь бол сайн Наймаа. Өнөөх Гань Дунь Шань Дунгаас шаахайгаа чирч ирсэн ч юм уу, эсвэл Гэмингээс бүгж үлдсэн цэрэг ч юмсан уу, Цоохор гуайн намтар ам гэгч цоожтой тул сэтгэлийн төмөр авдар (сейф)-т дараастай, түүнд нь түлхүүр байхгүй. Цоохор ажилтай, олонтой, мөнгөтэй, хөрөнгөтэй, сүрхий амьдарна. Бас хажууханд нь манай ангид сурдаг Дашдулам гэж ганц охинтой, өндөр цагаан гэгч туйлын ядуу Наймаа байв. Харийн хоёр цагаач ийм ялгаатай нь хүн хүний хувь заяа хийгээд ажилсаг, арчаагүй хоёрын амьдралын тод зураг юм даа.
Намайг гуравдугаар ангид ордог жил Төв аймгийн Мөнгөнморьт сумын гэх Дугар гэгч биерхүү буриад залуу багшаар ирэв. Удсан ч үгүй манай сумын шооччуул ар буриадын агсан Дугар цол хайрлаж билээ. Тэрээр юм юмтай. Ш.Сүрэнжавын "Багш" найраглалын баатар шиг эр байв. Майн нэгнээр уртын харайлтын тэмцээн зохиож, шороог нь ухаж, зөөлл
Янз бүрийн л хүмүүс байх юм. Хүн бүхний ажил үйлс, авьяас билэг, ааш араншин, ааль маяг, ахуй суудал, амьдралын зам мөр адилгүй нь амьтан араатнаас ялгарах онцлог нь ч юм уу даа. Гэвч амьтны амьдрал ахуй ямарханыг би ямар мал амьтан байж үзсэн биш, хэрхэн мэдэх. Яруу найрагч адуу, цэвэрлэгч үхэр, дууч ямаа, жинчин тэмээ, багш хонь байдаг ч юм уу хэн мэдлээ.
Их эрдэмтэн Дандаа Чинсангуйн /Дэмчигдорж академич/ төр ёсны эрдэнийн тольд өгүүлснээр бол зээрийн нам, чонын нам гэж байдаг ба намын дарга ооно нь гур гур дуугарахдаа энд өвс байна, энд ойрхон, хүн бас чоно байна шүү гэж сануулдаг. Чонын намын дарга уртаар ульж, өлсч байна гэдгээ бусдадаа мэдээлэх, гийнан улих аваас амраг янаг өлөгчнөө урьдаг гэгчлэн байдгийг ухахуй тэд амьтад ямар ч байсан намтай, хэлтэй бололтой. Энэ тухайд уншигч та Дандаа Чинсангуйн номыг дахин нэг сөхөхөд гэмгүй яа даа.
Түмэнбаяр наймаа
Дээхэнтээ сум болгонд нэг нэг Наймаа (цагаач хятад) байсан юм даг уу даа. Манай Баянжаргалан (Төв аймгийн хуучин Нялга) суман дээр Цоохор гуай буюу Түмэнбаяр Наймаа гэж байв даа. Сургуулийн дотуур байрны тогооч хийнэ. Ногоо тарина. Тонгоргоор үс сайхан авна, шатар дааманд сүрхий тул сумын дарга нар, сургуулийн багш нар зугаагаа гаргах, хоолыг нь "буудах" хоёр ажлаар тэднийхийг хөл дарна. Цоохор гуай наанаа ааш гэж хайлсан тугалга. Цаанаа бол хэрхэнийг хэн мэдлээ. Мао дарга нь ч мэдэхгүй байлгүй дээ. Гэрт нь хүү, охин нь болчихсон шахуу хоёр гурван хүүхэд сууна. Хэн хэндээ дэмтэй байсан биз. Ер нь бол сайн Наймаа. Өнөөх Гань Дунь Шань Дунгаас шаахайгаа чирч ирсэн ч юм уу, эсвэл Гэмингээс бүгж үлдсэн цэрэг ч юмсан уу, Цоохор гуайн намтар ам гэгч цоожтой тул сэтгэлийн төмөр авдар (сейф)-т дараастай, түүнд нь түлхүүр байхгүй. Цоохор ажилтай, олонтой, мөнгөтэй, хөрөнгөтэй, сүрхий амьдарна. Бас хажууханд нь манай ангид сурдаг Дашдулам гэж ганц охинтой, өндөр цагаан гэгч туйлын ядуу Наймаа байв. Харийн хоёр цагаач ийм ялгаатай нь хүн хүний хувь заяа хийгээд ажилсаг, арчаагүй хоёрын амьдралын тод зураг юм даа.
Намайг гуравдугаар ангид ордог жил Төв аймгийн Мөнгөнморьт сумын гэх Дугар гэгч биерхүү буриад залуу багшаар ирэв. Удсан ч үгүй манай сумын шооччуул ар буриадын агсан Дугар цол хайрлаж билээ. Тэрээр юм юмтай. Ш.Сүрэнжавын "Багш" найраглалын баатар шиг эр байв. Майн нэгнээр уртын харайлтын тэмцээн зохиож, шороог нь ухаж, зөөллөсөн газраас хэтрүүлэн харайж хөлөө гэмтээж ч байв. Бас концерт найруулж байхдаа дүрсхийн уурлаж, найрал дуучид руу цагаан дун явуулчихсан нь мууд муна гэгчээр муу Дашдуламыг минь өрөөсөн нүдийг таглаж, түүнээсээ болж шүүхэд дуудагдаж ч байв. Мань эр бас сайхан зурна. Дугар багш,Чингэс хааны нум сум агсаж, ташаагаа тулсан үнэгэн малгайтай босоо зургийг томруулан зурж, /нэг тийм зураг байдаг даа одоо ч/ багш нарын өрөөнд тавив. Хориглоогүйг бодоход манай захирал хийгээд нам, сумын дарга нар Чингэсийг таньдаггүй байсан байх. Харин Цоохор Наймаа харж шагширснаа танай манай хаан ба гэсэн гэж байгаа. Цоохор гуайн сейфний хавхаг завсар гарах гэж буй нь тэр. Харийн нэг муу цагаач хятад тэгж "хуцаж" байхад бид эзэн тэнгэрээ хэрхэн мэдэж байв даа. Гаслах ч багадаж, бүр гийнамаараадаа...
Сосор жүжигчин
Миний залууд Улаанбаатарын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудмаар хуучин зах гэгдэх, хойд талаар нь малгайчин, будагчин, боовчин, гуталчин, бас морь тахлагч, дугуй завсарчид гэрэл зурагчид байрлах, урд талаар нь ууш зуушийн газрууд, баруун өнцөгт нь сиянз гэх Хятадын жүжиг танц, тоглоомын клубтэй байв даа. Түүгээр холхих олны дунд хүрэн ягаандуу дээлийнхээ энгэрт хөдөлмөрийн гавьяаны, (бичгийн гавьяаны байж ч мэднэ) одон зүүсэн махлаг бор авгай дуу шуутайхан явдагсан. Энэ хүн бол "Монголхүү" Монголын анхны уран сайхны кинонд тоглосон алдар гавьяат жүжигчин Сосор гуай байжээ. Эдүгээ тэр гудамж худалдааны буюу урт цагааны гудамж л даа. Нэгэнтээ Сосор гуай олон хүн тойрсны дунд дуулж билүү, жүжиглэж ч билүү олны анхаарал татаж, сүүл хэрд нь тэр үеийн яриагаар бол цуурч, бас бяцхан агсамнаж байхыг нь харсан юм. Маршал өгсөн одонг шил монополоос өгнө, яадгийм авах уу гэж байж билээ. Түүнээс хойш 20-иод жилийн дараа 1976 оны долдугаар сарын 13-нд Төв цэнгэлдэхийн орчимд таарсан юм. Наадам тарсны маргааш түүгээр мухлагууд бараа туруугаа ачиж, архи, пиво элбэг дэлбэг, хүн амьтан хомс тул би англи хэлний багш Авир найзтайгаа Цэнгэлдэх ортол, бусагхан бургасны сүүдэрт хэдэн хүн дуу нь чангарсныг бараадвал мөнөөх л Сосор гуай Лапатка хэмээх Сундуй бас нэг хар юм гурав аж.Очтол Сосор гуай архи, пиво харамласан уу ерөөс хажигласан уу зайлцгаа юун новшнууд вэ гэх нь тэр. Би зохиолч хүн байна гэтэл үхсэн хойноо, хэн чамд итгэх юм гэхлээр нь би Зохиолчдын эвлэлд элсээд удаагүй, бас чиг ажилгүй тул Зохиолчдын эвлэлийн гишүүний үнэмлэхээ үргэлж авч байсан тул өнөөхөө сарвайтал, шувт татан аваад татвар хурааснаа тэмдэглэдэг, голынх нь хуудсыг тасдан хаядаг байгаа. Би уурлаж, уцаарласан ч үгүй. Би таныг хүндэтгэдэг. Та чинь алдарт жүжигчин шүү дээ гэвэл нэг муухан инээмээр аядсанаа за суу суу шартаа л биз гэсхийж зөөлрөв. Бас л хээтэй улаан торгон дээлтэй одонтойгоо л явсан сан. Дээл нь дээр үеийнх лав биш биз. Одон нь мөн байсан. Бид хоёр шил архиа гаргаж, би ганц нэг шүлгийн бадаг мөр унштал Сосор гуай уярч нүдэндээ нулимс мэлмэрүүлэн, Богд уул руу харж уртаар санаа алдсанаа "Цэнхэрлэн харагдана"-ыг хачин гоё дуулж билээ. Одоо болтол би "Цэнхэрлэн харагдана" -ыг тэгж гоё дуулахыг сонсоогүй шиг ээ. Бүдүүвтэрхэн (аальт) сөөнгөдүү хоолойтой байсан санагдана. Ямархан уйт хувь заяаны эргүүлэг тэр сайхан бүсгүйг хаман авч, хуйлан одсон юм бол доо хөөрхий минь. Би одоо болтол Сосор гуайд уруулсан Зохиолчдын эвлэлийн 1972 оны 140 тоот батлахаа хадгалсаар, хааяа харахдаа Монголын урлагийн алтан үеийн сод нэгэн авьяастан Сосор гуайг дурсахгүй байж чаддаггүй л юм даа.
Цэсэн Чавганц
Би 1948 онд Нялга сумын бага сургуульд орсон юм. Намар нь мориор сургуульдаа давхиж, өвөл нь ажаатайгаа сууриндана. Чавганц ажаа гэдэг нь үсээ хусуулж, сахил хүртсэн таяг тулсан, эрхи зүүсэн, хүрэн ягаан дээлтэй, барзгар нүүртэй, тагжигар хар эмэг. Эмэг бид хоёр догь сууна. Дөрвөн жангийн модон байшингийнхаа өмнө дөрвөн ханат олон давхарлагатай бор гэртээ гурил будаахнаар дулимагдуу гэхээс ямар мах аргал, түлшээр гачигдана гэх биш дээ. Үдэш нь орос бичгээ би давтаж, эмэг Түвд номоо дүнгэнүүлнэ. Бид хоёрын хоолны цэс ядаж цөхөх юмгүй. Хярамцаг, бүхэл мах, тасалсан гурилтай шөл, хааяа хуушуур гэсгээд гүйцээ. Эмэг харин "далан давхар" гэж өөрөө нэрийддэг гоё гамбир хайрна. Би гамбирын талыг өглөө "хусч" өгөөд үлдсэнийг нь өвөртлөөд сургуульдана. Тэр үед орос хоригдлуудын машины цуваа сумын төвөөр тасрахгүй. Би орос хэлтэй тул тэдэн рүү их гүймтгий. Миний орос хэл хилээв, сахар, вода, дорог, завод, архи, еэс, нят, соль, девушка, пур пур гэсгээд дуусна л даа. Тэд хааяа тал талх, хагас ёотон, жаахан давс зэргийг худаг, сүүн завод зааж өгсний шанд бас чиг төрөлх хэлээр нь "ярьсанд" баярлаад өгнө. Ийнхүү олз олоход эмэг минь их баярлана. Энэ номтой хүн болно гэж айлынхаа чавганцад магтана. Би аавын хэлдгээр монио (сармагчны зулзага) байв. Нэг удаа Марлангийн Шийтэр гэж 16,17-той олон улирсэн банди хүүхэнд явья гэхээр нь дагаад мөнөөх "хүүхнийд" очтол самбар хаалгаа янгинатал түгжээд охины нэрээр дуудавч оруулсангүй. Шийтэр уурлаад хоёул элбэж байгаад хаалгыг нь гаднаас ханын эрсийг хүртэл хунгараар дарж орхиод харьцгаав. Өглөө нь сургуульдаа иртэл хэрэг мандаж багш нарын өрөөнд дуудан Бурам гэгч манай ангийн багш асууж байна.
-Чи яах гэж тэднийд очсон юм.
-Шийтэр хүүхэн яая гээд байсан гэтэл
-Яах гэж яадаг юм. Ингэдэг юм уу гээд намайг ёстой шаагаад унагав. Би орь дуутай амьтан гэртээ ирж эмэгдээ ховловол эмэг авдраа уудлан, тал еэвэн гаргаж надад өгөөд өөрөө хуучирсан хүрэн хамбан дээлээ гаргаж өмсөөд, эрхиэ авч дэрэн доогуураа нуучихаад, таягаа тулсаар сургууль руу арилж өгөв. Хүүгээ өмөөрч буй нь тэр. Хэрэг ч тэгсгээд намдав. Эмэг очиж, "орос хэлтэй, эрдэмтэй" хүүгээ өмөөрч багш нарыг зад загнасан биз. Уг нь тэр Бурам багш өөрөө эмгийн бага охиныг эргүүлдэг байсан юм чинь түүнийг нь хэлсэн ч байхаа ядахгүй.
Эмэг минь их урт насалсан, бүр хожим 1960 хэдэн онд Улаанбаатарт манайд нас элсэн. Тэр л үед соёлын довтолгооны "шавхруу" юмсан уу, ариун цэврийн үзлэгийн хоёр хүүхэн манайд ирлээ. Эмгийг шалгах юм болж асууж байна.
-Таны нэр хэн бэ.
-Цэгмид мэднэ гээд ээж рүү дохив. Ээж тэндээс Цэсэн гэдэг юм аа гэв.
-Та хэдэн настай вэ
-Пунцаг л мэднэ гээд аав руу заав.Лав нэг тоо хэлсэн, би мартжээ.
-Та алчуур, цагаан хэрэглэлээ үзүүлнэ үү
-Банзрагчийнд /хүргэн нь / байгаа. Цэенхорлоо авсан л гэж байсан.
Хоёр хүүхэн инээлдэж өхөөрдсөөр гарч билээ. Сайн хүн диваажинд очдог нь үнэн бол томоогүй зэрмэгэр зээгээ алтан судар мэтээ хайрладаг асан миний тагжгар хар эмэг өдийд бурхны оронд, улаан орхимжиндоо түүртэх олон түнжгэр банди нарт "далан давхраа" хайрч өгөн бас өмөөрч яваа биз.
Ардын уран зохиолч П.Бадарчөсөн газраас хэтрүүлэн харайж хөлөө гэмтээж ч байв. Бас концерт найруулж байхдаа дүрсхийн уурлаж, найрал дуучид руу цагаан дун явуулчихсан нь мууд муна гэгчээр муу Дашдуламыг минь өрөөсөн нүдийг таглаж, түүнээсээ болж шүүхэд дуудагдаж ч байв. Мань эр бас сайхан зурна. Дугар багш,Чингэс хааны нум сум агсаж, ташаагаа тулсан үнэгэн малгайтай босоо зургийг томруулан зурж, /нэг тийм зураг байдаг даа одоо ч/ багш нарын өрөөнд тавив. Хориглоогүйг бодоход манай захирал хийгээд нам, сумын дарга нар Чингэсийг таньдаггүй байсан байх. Харин Цоохор Наймаа харж шагширснаа танай манай хаан ба гэсэн гэж байгаа. Цоохор гуайн сейфний хавхаг завсар гарах гэж буй нь тэр. Харийн нэг муу цагаач хятад тэгж "хуцаж" байхад бид эзэн тэнгэрээ хэрхэн мэдэж байв даа. Гаслах ч багадаж, бүр гийнамаараадаа...
Сосор жүжигчин
Миний залууд Улаанбаатарын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудмаар хуучин зах гэгдэх, хойд талаар нь малгайчин, будагчин, боовчин, гуталчин, бас морь тахлагч, дугуй завсарчид гэрэл зурагчид байрлах, урд талаар нь ууш зуушийн газрууд, баруун өнцөгт нь сиянз гэх Хятадын жүжиг танц, тоглоомын клубтэй байв даа. Түүгээр холхих олны дунд хүрэн ягаандуу дээлийнхээ энгэрт хөдөлмөрийн гавьяаны, (бичгийн гавьяаны байж ч мэднэ) одон зүүсэн махлаг бор авгай дуу шуутайхан явдагсан. Энэ хүн бол "Монголхүү" Монголын анхны уран сайхны кинонд тоглосон алдар гавьяат жүжигчин Сосор гуай байжээ. Эдүгээ тэр гудамж худалдааны буюу урт цагааны гудамж л даа. Нэгэнтээ Сосор гуай олон хүн тойрсны дунд дуулж билүү, жүжиглэж ч билүү олны анхаарал татаж, сүүл хэрд нь тэр үеийн яриагаар бол цуурч, бас бяцхан агсамнаж байхыг нь харсан юм. Маршал өгсөн одонг шил монополоос өгнө, яадгийм авах уу гэж байж билээ. Түүнээс хойш 20-иод жилийн дараа 1976 оны долдугаар сарын 13-нд Төв цэнгэлдэхийн орчимд таарсан юм. Наадам тарсны маргааш түүгээр мухлагууд бараа туруугаа ачиж, архи, пиво элбэг дэлбэг, хүн амьтан хомс тул би англи хэлний багш Авир найзтайгаа Цэнгэлдэх ортол, бусагхан бургасны сүүдэрт хэдэн хүн дуу нь чангарсныг бараадвал мөнөөх л Сосор гуай Лапатка хэмээх Сундуй бас нэг хар юм гурав аж.Очтол Сосор гуай архи, пиво харамласан уу ерөөс хажигласан уу зайлцгаа юун новшнууд вэ гэх нь тэр. Би зохиолч хүн байна гэтэл үхсэн хойноо, хэн чамд итгэх юм гэхлээр нь би Зохиолчдын эвлэлд элсээд удаагүй, бас чиг ажилгүй тул Зохиолчдын эвлэлийн гишүүний үнэмлэхээ үргэлж авч байсан тул өнөөхөө сарвайтал, шувт татан аваад татвар хурааснаа тэмдэглэдэг, голынх нь хуудсыг тасдан хаядаг байгаа. Би уурлаж, уцаарласан ч үгүй. Би таныг хүндэтгэдэг. Та чинь алдарт жүжигчин шүү дээ гэвэл нэг муухан инээмээр аядсанаа за суу суу шартаа л биз гэсхийж зөөлрөв. Бас л хээтэй улаан торгон дээлтэй одонтойгоо л явсан сан. Дээл нь дээр үеийнх лав биш биз. Одон нь мөн байсан. Бид хоёр шил архиа гаргаж, би ганц нэг шүлгийн бадаг мөр унштал Сосор гуай уярч нүдэндээ нулимс мэлмэрүүлэн, Богд уул руу харж уртаар санаа алдсанаа "Цэнхэрлэн харагдана"-ыг хачин гоё дуулж билээ. Одоо болтол би "Цэнхэрлэн харагдана" -ыг тэгж гоё дуулахыг сонсоогүй шиг ээ. Бүдүүвтэрхэн (аальт) сөөнгөдүү хоолойтой байсан санагдана. Ямархан уйт хувь заяаны эргүүлэг тэр сайхан бүсгүйг хаман авч, хуйлан одсон юм бол доо хөөрхий минь. Би одоо болтол Сосор гуайд уруулсан Зохиолчдын эвлэлийн 1972 оны 140 тоот батлахаа хадгалсаар, хааяа харахдаа Монголын урлагийн алтан үеийн сод нэгэн авьяастан Сосор гуайг дурсахгүй байж чаддаггүй л юм даа.
Цэсэн Чавганц
Би 1948 онд Нялга сумын бага сургуульд орсон юм. Намар нь мориор сургуульдаа давхиж, өвөл нь ажаатайгаа сууриндана. Чавганц ажаа гэдэг нь үсээ хусуулж, сахил хүртсэн таяг тулсан, эрхи зүүсэн, хүрэн ягаан дээлтэй, барзгар нүүртэй, тагжигар хар эмэг. Эмэг бид хоёр догь сууна. Дөрвөн жангийн модон байшингийнхаа өмнө дөрвөн ханат олон давхарлагатай бор гэртээ гурил будаахнаар дулимагдуу гэхээс ямар мах аргал, түлшээр гачигдана гэх биш дээ. Үдэш нь орос бичгээ би давтаж, эмэг Түвд номоо дүнгэнүүлнэ. Бид хоёрын хоолны цэс ядаж цөхөх юмгүй. Хярамцаг, бүхэл мах, тасалсан гурилтай шөл, хааяа хуушуур гэсгээд гүйцээ. Эмэг харин "далан давхар" гэж өөрөө нэрийддэг гоё гамбир хайрна. Би гамбирын талыг өглөө "хусч" өгөөд үлдсэнийг нь өвөртлөөд сургуульдана. Тэр үед орос хоригдлуудын машины цуваа сумын төвөөр тасрахгүй. Би орос хэлтэй тул тэдэн рүү их гүймтгий. Миний орос хэл хилээв, сахар, вода, дорог, завод, архи, еэс, нят, соль, девушка, пур пур гэсгээд дуусна л даа. Тэд хааяа тал талх, хагас ёотон, жаахан давс зэргийг худаг, сүүн завод зааж өгсний шанд бас чиг төрөлх хэлээр нь "ярьсанд" баярлаад өгнө. Ийнхүү олз олоход эмэг минь их баярлана. Энэ номтой хүн болно гэж айлынхаа чавганцад магтана. Би аавын хэлдгээр монио (сармагчны зулзага) байв. Нэг удаа Марлангийн Шийтэр гэж 16,17-той олон улирсэн банди хүүхэнд явья гэхээр нь дагаад мөнөөх "хүүхнийд" очтол самбар хаалгаа янгинатал түгжээд охины нэрээр дуудавч оруулсангүй. Шийтэр уурлаад хоёул элбэж байгаад хаалгыг нь гаднаас ханын эрсийг хүртэл хунгараар дарж орхиод харьцгаав. Өглөө нь сургуульдаа иртэл хэрэг мандаж багш нарын өрөөнд дуудан Бурам гэгч манай ангийн багш асууж байна.
-Чи яах гэж тэднийд очсон юм.
-Шийтэр хүүхэн яая гээд байсан гэтэл
-Яах гэж яадаг юм. Ингэдэг юм уу гээд намайг ёстой шаагаад унагав. Би орь дуутай амьтан гэртээ ирж эмэгдээ ховловол эмэг авдраа уудлан, тал еэвэн гаргаж надад өгөөд өөрөө хуучирсан хүрэн хамбан дээлээ гаргаж өмсөөд, эрхиэ авч дэрэн доогуураа нуучихаад, таягаа тулсаар сургууль руу арилж өгөв. Хүүгээ өмөөрч буй нь тэр. Хэрэг ч тэгсгээд намдав. Эмэг очиж, "орос хэлтэй, эрдэмтэй" хүүгээ өмөөрч багш нарыг зад загнасан биз. Уг нь тэр Бурам багш өөрөө эмгийн бага охиныг эргүүлдэг байсан юм чинь түүнийг нь хэлсэн ч байхаа ядахгүй.
Эмэг минь их урт насалсан, бүр хожим 1960 хэдэн онд Улаанбаатарт манайд нас элсэн. Тэр л үед соёлын довтолгооны "шавхруу" юмсан уу, ариун цэврийн үзлэгийн хоёр хүүхэн манайд ирлээ. Эмгийг шалгах юм болж асууж байна.
-Таны нэр хэн бэ.
-Цэгмид мэднэ гээд ээж рүү дохив. Ээж тэндээс Цэсэн гэдэг юм аа гэв.
-Та хэдэн настай вэ
-Пунцаг л мэднэ гээд аав руу заав.Лав нэг тоо хэлсэн, би мартжээ.
-Та алчуур, цагаан хэрэглэлээ үзүүлнэ үү
-Банзрагчийнд /хүргэн нь / байгаа. Цэенхорлоо авсан л гэж байсан.
Хоёр хүүхэн инээлдэж өхөөрдсөөр гарч билээ. Сайн хүн диваажинд очдог нь үнэн бол томоогүй зэрмэгэр зээгээ алтан судар мэтээ хайрладаг асан миний тагжгар хар эмэг өдийд бурхны оронд, улаан орхимжиндоо түүртэх олон түнжгэр банди нарт "далан давхраа" хайрч өгөн бас өмөөрч яваа биз.
Ардын уран зохиолч П.Бадарч