Бичлэгийн тоо 5,522
Дууртлаа ширтэх тэр зүгийн тэнгэрт
Дууны цагаан үүл ургаад өгдөггүй ч байгаа даа
Тэвчээрийн шидээс ханзартал эгшиг аялгуу зайдлан
Тэрний минь бүлээхэн амьсгаа хүрээд ирдэг ч үгүй байгаа даа
Сул асгарах нулимсанд зэрэглээтсэн уулсын цаанаас
Шувуудын өнцөгeт цуваа ганганаад ирдэггүй ч байгаа даа
Сууж жаргаагүй ч санаж явах чиний минь
Сүүдрийн нь сэмэрхийг зуугаад ч ирдэг ч үгүй байгаа даа.
2009.09.06 03:29:08 (*.164.185.197)
Зүгээр л мэндлэхийн тулд би чамайг нойргүй хүлээж
Зүрхээ л амраaхын тулд би шүлгээр өөрийгөө аргаддаг
Цахим орон зайн нөгөө хязгаарт чиний үгийг барих гэж
Цахирмаан ганц цэцэг шиг би үгсээр уйлж суудаг
Миний сэтгэлд чи хайрын бурхан шиг заларч
Мэндийн үгсээрээ адис өгөн суудгаа мэдэх бол уу
Мөрөөдөлийн орон зайд элдэв таавар дагуулаж
Мөнх тэнгэрийн од шиг зүрхэнд минь гэрэлтдэг
Чамаас би асуулт асууж зүрхэлдэггүй ээ
Чимэгт үгсээрээ бэлэг урлаж өглөөг чинь угтдаг
Чухам би нэрнээс чинь өөрийг мэдэхгүй
Чан
vhehgvi ym shig urgaj hamt bailaa
chamdaa bi hairgvi baihin argagvi