Keep me signed in.
Би Монгол хvн Аргалын утаа боргилсонМалчны гэрт төрсөн биАтар хээр нутгааӨлгий минь гэж боддогЦэнхэр манан суунагласанАлсын барааг ширтээдЦэлгэр сайхан нутгааСэтгэл бахдан харахадҮлээж байгаа салхи ньҮнсээд ч байгаа юм шигӨршөөлт ээжийн минь гарИлээд ч байгаа юм шигЭнэрэнгүй сайхан санагдахадЭлэг зүрх минь догдолжХосгүй баярын нулимсХоёр нүдийг минь бүрхдэг