Бурхан  минь  намайг  юунд
Буруу  нүдээр  харна  вэ?
Бусдын  л  адил  амьдрахыг  хүссэндээ
Буруутай  гэж  үү  яагаад?
Будант  хорвоогийн  жамыг  умартаж
Болох  болохгүйг  хийж  явсангүй ээ
Буруу  дундаас  зөвийг  шүүрдэж
Бусдын  алдааг  би  уучилж  чаддаг аа
Өөрөө  би  өрөвч  нэгэн  бодьгал
Өрөөлийн   гомдлоос  өр  өмлөн  айдаг  хүмүүн
Өндгөн  биеээ  хувааж  төрүүлсэн
Өхөөрдөм  бяцхан  үрсийнхээ
Өвдөх  уйлахыг  тэвчиж  чадахгүзй  хайлах  ижий
Өрнөөс  нь  амь  тасалж  мэндэлсэн  ижийнхээ
Өнчин  нулмиснаас  нь  айдаг  охин  заяа
Охин  ганцын  тавиланг  тэгшилж
Орчлонд  надтай  ижилдэж  өссөн  дүүгээ
Орь  ганцаар  уйтгарлаж  шаналах вий  гэхдээ
Өөрийгөө  хувааж  хайрласан  эгчээ  би
Тоонотын  эзнээ  тогоондоо  аргамжсан
Тойглосон  бүхэнд  тойруулж  хуваасан
Гал  алдаж  зэвий  даалгаагүй
Гартаа  дүйтэй  галын  бурхан  би
Буурал  хорвоод  нэг  л  амьдрахын  учир
Буяны  жимээр  эргэлтгүй  замнана
Үдлээд   буцах  алаг  замбуулинд
Үнэний  мөртэй  хайрын  заяатай  амьдрна аа  би