Дуртай нь олж төрдөггүй юм миний Монголыг
Дуулсан нь биширдэг юм миний Монголыг
Гуйсанд нь олддоггуй юм Монгол заяа
Гуагалсанд нь заяадаггуй юм Монгол омог!
             Морьтой хийморийг онож төрсөндөө би аарханам
             Монгол омгийг биширч өссөндөө би агсарнам!
Хуурийнх нь эгшигэнд хорвоо багтдаг юм миний Монголын
Хөвчин ойд нь буга урамддаг юм миний Монголын
Хөх тэнгэрт нь бүргэд хальдаг юм миний Монголын
Хүүгийнх нь сэтэгэлд дэлхий багдадаг юм миний Монголын!
             Уртийн дууний шуранхайд бүүвэйлүүлж өссөндөө би эгшиглэнт
             Уудам талдаа тоглож өссөндөө би тэнгэрлэг!
Элгэн үрээ харьд мордоход уйлдаг юм Монголын тэнгэр
Эргэх учралаа андгайлж морддог юм Монгол хүү
Энэ л Монголыг олж ирсэн заяандаа би баярлана
Энэ л Монголдоо үхэх  тавиландаа би бахарханаа!
             Эцэг өвгөдийн  минь өвлүүлж үлдээсэн их хувь заяа
             Энэхэн замбуулинг гайхан чичрүүлсэн миний Монголоо!!!
                                                                                         emoticon  2002.07.28. сөүл