Бичлэгийн тоо 5,522
Амьдрал гэдэг жүжигийн тайзан дээр зөндөө тоглолоо
Алдсан оносон хоёр угтаа адилхан болоод уйдлаа,залхалаа
Үзэгчийн суудалд тухалж суугаад
Үлдсэн амьдралаа өнгөрөөе
Үхэхдээ аваад явах юм шиг новшин дундаа
Өлөн царайлсан хөөрхий амьтан илжирч байх юм
Бид бүгдээрээ адилхан,нэг гэдгийг ойлгодоггүй
Би чи гэсэн араатнууд тайзан дээр тоглож байх юм
Дурлал хэмээх зовлон руу
Дуутай хөөртэй гүйцгээж байх юм
Хэлэмгүй их зовлон болсон дурлал нь
Хэзээ ч мартахгүй гэсэн амлалттайгаа булшлагдаж байх юм
Өнчин хүүхдийн өршөөл эрсэн харцан дээгүүр
Өнгө мөнгөний сохор амьдрал туучихад
Нүдэнд нүгэл суугаад
Нүцгэн гар нүд халхалж,нүгэл халхалж үл чадна
Аль амттайг нь булааж идэх гэсэн өрсөлдөөнд
Амь нас золиослогдож
Дэндүү өрөвдөм драм үзэхээр сэтгэл өвдөөд
Даанчиг өчүүхэн амьдралыг харж сууж тэвчихгүй нь
Бурхан хүртэл үзэж чадахгүй мэлмийгээ анихад
Буян бузар ялгах галав юүлдэг байхаа
http://buleen.blogspot.com/

ДУУ ХУУРЫН ӨЛГИЙ ДУНДГОВЬ АЙМГИЙН ХАРЯАТ ЭРХЭМСЭГ ЗАЛУУЧУУД БҮСГҮЙЧҮҮД ТА БҮХНИЙГЭЭ ТӨРЖ ӨССӨН НУТГАА ГЭСЭН НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛИЙН ДОР УУЛЗАН ЧУУЛЖ НУТГИЙНХАА ХӨГЖИЛД БАГАХАН Ч БОЛОВ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
ХҮРЭЛЦЭН ИРНЭ ҮҮ. УУЛЗАЛТ МЕТРОНЫ 5-Р ШУГАМ 542 ДАВШИМНИ ЁГ 1-Р ГАРЦААР ГАРААД ЧИГЭЭРЭЭ 30 МЕТР ЯВААД ДӨЛ МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАРТ .9 -Р САРЫН 14-НД 12 ЦАГААС