Зохиолын дууны
Зvvдэн дунд минь толгод нь vзэгдээд Зvсрэх бороотой тэнгэр нь цэнхэртээд…/дуулна/
-Vгvй ээ, мєн сонин сайхан нутаг ч их байх юм аа. Тувт бороо ороод, хэд хоног зvсрээд байхад чинь тэнгэр нь сааралтахын оронд цэнхэртээд байдаг. Толгой сэгсрэн гайхширснаа гуяа алгадан:
-Энэ ёстой байгалийн сонин vзэгдэл байна. Танхимд Байгаль орчны сайд Барсболд, академич Чадраа гишvvн байвал бvртгэж аваарай.
“Зvvдэнд ирсэн уран гоо” гэдэг тийм их хийсвэр сайхан дуу байна аа. Тэр дуунд:
Зvлэг ногоорох судгаар нь цасны шар ус гvйгээд
Мєрєєдлийн цэнхэр тогоруу дэрсээ эргэлдvvлж буух юм гэдэг.
Цас дєнгєж хайлж байхад л зvлэг нь нов ногоон болчихдог бол ган гэж болохгvй, хэдэн мал маань цатгалан байхгvй юу, энэ чинь. Тэр нутаг хаана байна аа? Нvvж очмоор байх юм.
Тэгсэн чинь:
Нутгийн хєхєлбий хєндий зэрэглээн гvйдэлд тодроод
…Нууцхан гунигийг сэмлэх юм аа гэхээр нь айгаад нvvж очихоо болилоо.
Хєхєлбий, гvйдэл ч гэх шиг… Еэ бурхан минь…
Цэнхэр тогоруу гэснээс манай дуунуудад дандаа цэнхэр юм гардаг юм байна лээ шvv. “Цэнхэр тогоруу”, цэнхэр хун, цэнхэр шєнє, цэнхэр єдєр, цэнхэр нулимс, бас цэнхэр аав минь ээ, цэнхэр залуу…гээд. Их уянгын юм л даа. Дандаа цэнхэр гээд байхаар жаахан ижил хvйстний шинжтэй л болохоос…Зvс бороотой тэнгэр нь хvртэл цэнхэр шvv дээ.Байх л даа, байх
Хархан нvднээс ивээсэн
Хайрын цэнхэр нулимсаа
Хацар даган эгшсэн
Хайрын цэнхэр нулимсаа гэж…
Залуу дуучин Жавхлан, Дэлгэрмаа нарын дуулж буй дуунд гардаг хосын бvсгvй нь хайрлахаараа цэнхэр харуусахаараа ногоон, уурлахаараа улаан нулимс гаргадаг бололтой. Орчин vед ийм юм байх л даа, байх. Энэ дууны залуу нь ч их сонин залуу.
Унаган хvлгээ тvрvvлэхэд
Эзэн нь байтлаа уярах юм аа гэж дуулдаг юм.
Уг нь эзэн нь тусмаа л уярмаар юм. Гэтэл уярахгvй гэж бодож байснаар барахгvй, эзэн нь байтлаа уярчихдаг байна ш дээ гэж ирээд л их гайхширч байгаа юм аа, янз нь.
За, одоо Садар самууны хэрэг эрхлэх зєвлєлийнхєнд сонсгомооргvй нэг мэдэгдэл байна. Танхимд Хууль зvй, дотоод хэргийн сайд байвал чихээ бєглєнє vv. Бєглєсєн vv? За, эхэлье.
Янзаган цагаан цээжийг
Дээлийн цаанаа хаагаа юу…
/Vгээ зєєж/ Янагийн хємсгєн уруулаа /Давтаж хэлнэ/
Зvvдэн цаанаа нуугаа юу.. гэж Гантулга дуулдаг аа. Янзага чинь харин цоохор байдаг байх шvv. Тэгэхээр цээжиндээ эрээн алаг шивээстэй, эсвэл мазохист эмэгтэй байж таарна.
Янагийн уруул. Бvр хємсєгтэй уруул. Бvр нууц эрхтэн…/Амаа дарна/ болоод явчихлаа…
Туурай ирэх чимээнээр
Ботгон нvдээ далдлаа юу
Тотго нь єндєр євгєдєєсєє
Бэргэн гуйхаас ичээ юv…
Туурай дангаараа ирдэг гэж байна шvv дээ. Дээрээ морьгvй. Дан дєрвєн туурай л ирж очоод байдаг гэнэ.Тэгээд бэр гуйх биш бэргэн гуйх гэнэ. Ахынхаа авгайг гуйх гэж байгаа бололтой юм аа. Ичээ юу энэ тэр гээд хатгаад байгаа нь аргагvй шvv дээ. Тотго єндєртэй євгєн ахаасаа авгайг нь гуйна гэдэг ч ичмээр хэрэг мєн л дєє, мєн. Байх л даа, байх.
За тэгээд:
Хазаар харших vvрээр нь
Уужаа ємсєхєєс ичээ юv гэж дуусч байгаа юм. Яг дээрээ єтгєн хар хємсєгтэй уруулаа зvvднийхээ цаана нуучихаад тоохгvй, нvцгэн байсан бэргэн маань уужаа ємсєхєєс иччихжээ. Ууж гэдэг чинь дээлний гадуур ємсдєг хувцас. Тvрvvн, нvцгэн байхдаа л ичиж байхгvй. Бvр дээлээ ємсчихсєн хойноо ичээд байдаг. Их зохиолч Нацагдорж:
Монголын vзэсгэлэнт саран гоо
Намайг тєрvvлсэн ээжий гэж ээжийгээ магтсан байхад орчин vед хvvхдvvд нь их єндєр, царайлаг, цэвэрч болсон бололтой. Ээжvvдийгээ л шоолон дуулах болж. Дандаа л намхан, “Парисын дарь эхийн сvм”-ийн Квазимодо шиг бєгтєр хєдєє гэртээ ганцаараа байдаг, гэр нь єєвгєр жаахан, хар, хэдэн vнээ, цєєвтєр хоньтой, vсээ самнадаггvй, аягаа угаадаггvй, дээлээ цэвэрлэдэггvй ээжvvд.
Тэрлэг нь хvндэдсэн ээжийгээ гэхээр ээж нь дээлээ цэвэрлэдэггvй тул хир даг болж дагтаршсаар хvндэрчихсэн бололтой юм. Ээжийн бор аяга. Аяга угаагч аваад очиход яадаг юм бэ. Намхан л гэх юм,сэгсгэр л гэх юм. Єндєр, эсвэл эгэл жирийн сайхан ээжтэй хvн байдаггvй юм уу. Сэхээтэн, эмч, багш, захирал, ажилчин, худалдаачин, УИХ-ын гишvvн, гавъяат жvжигчин, хотод амьдардаг, эгэл боловч энгvй сайхан ээжтэй хvн байдаггvй юм уу. Тэгээд дандаа ээждээ очих сон гэх юм . Замын зардал олдохгvй байгаа юм уу Хоноод явах минь яалаа гэнэ vv. Амралтаа аваад очиход ядахдаа долоо хонож болно шvv.
Их увидас чадалтай, тоног тєхєєрємжтэй, нарийн мэргэжлийн хvмvvсийн дуу байна аа.
Энхрийхэн зvрхийг чинь ширтээд
Инээж л байна даа, хонгор минь гэж
Эхоны эмчийн л дуу даа. Авгайгаа юм уу, нууц амрагаа ажил дээрээ авчирчихаад зvрхийг нь ширтээд инээгээд сууж байгаа эхоны эмч.
Зvрхийг минь гижигдсэн мєнхийн гэгээн хайрандаа
Зvсээн гундтал ханилахдаа чамаасаа уйдахгvй ээ, хань минь ээ
Харин энэ дуу бол бvр гvнзгийрч хирург, зvрхний мэс заслын эмчийн дуу гэдэг нь батлагдаж байгаа юм л даа. Зvрх гижигдэнэ гэдэг чинь баргийн аавын хvvгийн хийж чадахгvй ажил шvv.
Одоо ч бvх юм нарийн цагийн хуваарьтай болжээ. Хайр хvртэл хоол шиг єглєєний хайр, єдрийн хайр, vдшийн хайр, 24 цагийн хайр гэж ялгагддаг болж. Зарим хvн бvр ажлын хуваарьтаа vдийн завсарлагаар єдрийн хайртай гээд биччихсэн, нарийн бичгийн даргатайгаа хаалгаа тvгжээд таг. Тэнхээ сайтай хvмvvс ч єдєрт бvр гурван хоол, гурван хайр идээд байгаа юм даа. Байх л даа, байх.
Тун чиг холоос эрээд байсан чинь авгай маань энvvхэн сарны хажууд, долоон бурхны орчимд ойрхон байжээ. Тэгэхдээ би чамайг харин мєрєєдєж байгаагvй шvv гэдэг сайхан дуу байна. Эр хvн. Зарим нь энvvхэн Лvнд байгаа ээж дээрээ очихсон гээд 20 жил дуулаад очиж чадахгvй байхад чинь. Vзмэрч Дашцэрэн гуай Ромбу гараг дээр зєндєє сайхан хvvхэн байна гэх чvvлээ. Гvррагчаа сайдыг сансарт нисч явахад нь зєндєє сайхан бvсгvй тааралдсан гэсэн.
Одоо гэр орон, барилгын хийц дизайн олон янз болжээ.
Єргєє цагаан гэрийнхээ
Хос хоёр багана шиг
Vргэлж хамтдаа байвал даа
Vvрдийн жаргал юм даа…
Хос гэхээр хоёр гэсэн vг. Хос хоёр гэхээр дєрєв болж байгаа юм. Дєрвvvлээ гэхээр эхнэр, нєхєр хоёр нэг нэг амрагийн хамт хайрын дєрвєлжин болж, vргэлж хамтдаа дєрвvvлээ байвал vvрдийн жаргалаа гэж дуулж байна.
Амрагаа санасаар цээжний махаа, єєхтэй нь бараад хаячихсан хvний, триллер маягийн дуу бий. Цэн цэнгийн алтан бєгж сарвуунд нь тогтохоо байчихсан. Сvмбэн, тэгшхэн хуруу, мєнгєн аяга шиг гараас чинь гэдэг байсан бол одоо шууд анатомийн хэллэгт нь ойртуулаад сарвуу гэдэг болж байна.
Цээжний чинь маханд хохимойгоо наана шvv, залуу минь
Бяцхан тавхайгаараа зvлгэн дээр гишгэсэн бvсгvй минь
Хавирга, сvвээнд гэрэл асаасан амраг минь
гэх зэргээр дуулж болох нь л дээ. Байх л даа, байх.
Тэр байтугай гавъяат жvжигчин Бvрнээбаяр, “Ньюанс” хамтлагийн хамтран дуулсан “Тэмvvлсэн сэтгэл” дуунд:
Зах хязгааргvй орчлонд
Залуу нас минь хєєрєх юм гэдэг мєрvvд бий. Залуу нас нь зах хязгааргvй орчлонгоор нэг хєєрєєд явчихаар “Ньюанс”-ынхан шууд тэтгэвэрт гарчихаж байгаа бололтой дог оо. Сэтгэл биш, бємбєг биш, шаар биш, нас хєєрнєє гэж. Байх л даа, байх.

Рок поп
Миний шогууд ямар орон зай, хэдэн километр, хэдэн метр, хэдэн сантиметр, хэдэн цаг, минут туулан, танд баяр баясал, уй гуниг, уур уцаарын алиныг авчрахыг би таашгvй.
-Миний нэр Балххуяг…Єє биш ээ, Болдхуяг.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг саяхан зєвлємж гаргасан байна лээ. Хєгжмийн зохиолч Балхжавын дууг сонсохын ємнє эмчээс зєвлєгєє аваарай. Юу ч болж мэднэ гэсэн байгаа юм аа.
Дуу ч бас гайгvй ээ. Балхжавыг шvтдэг, косметикийн компанийн захирал сая нэг реклам хийлгэсэн байна. Миний пудрууд ямар мєнгє тєгрєг, цаг хугацааг туулан, хугацаа нь дууссан хойно ч юм уу, танд хvрч, таны царайг хувхай цагаан, падан харын алин болгохыг би таашгvй гэсэн.
Тэр байтугай нэг биеэ vнэлэгч бэлгэвчгvй болно оо, болно, зvгээр, зvгээр гэсэн мєртлєє дууссан хойноо клиентдээ “Би ДОХ-той ч байж мэднэ, ДОХ-гvй ч байж мэднэ. Би таашгvй” гэсэн байгаа юм.
Рок попынхон ч аймаар нєлєєтэй юм аа.
Жаргаагvй vлгэрийн євєрт чамайгаа тэвэрмээр байна…
болсноос хойш орой vлгэрийн цаг дуусахаас ємнє чамайгаа тэвэрмээр байна гэж цэцэрлэгийн атаманууд томордог болсон байна лээ. Чка, чка.
Хvvе, Люмино байна уу. За бос доо, За суу суу, Зvгээр ээ, зvгээр. Та нарыг аягvй жаахан ярина.
Намайг дагаад бамбалз. Намайг дагаад шомболз”…
Хотод хvvгийндээ євєлжихєєр ирсэн євєє телевизийн ая дууны мэндээр эмгэндээ мэндчилгээ дэвшvvлдэг байна ш дээ. Бамбалз,бємбєлз гээд их зєєлєн явдалтай болохоор нь энэ дууг хєгшиндєє захиаллаа гэдэг байна ш д… За, зvгээр ээ, зvгээр.
Нэг залуу дуучин их гоё дуу дуулаад, зарим нэг FM-ээр ганц нэгхэн яваад зогссон. Зогссон гэж дээ, Байгаль орчны яам зогсоосон байх л даа.
Зэрлэг хавтгайн сvvгээр цай сvлсэн ээж минь гэж авсан ш д….
Агуу их Явуухулангаас иш татаад хаячихсан.
Vгvй, тэр ямар мундаг, хурдтай, эмнэг сургалтын олон улсын хэмжээний мастер ээж вэ? Хавтгайг чинь энэ Дэд бvцийн дэд сайд Уламбаярын аав гавъяат,оператор Уртнасан гуай насаараа шахуу хєєцєлдєж байж зургийг нь авсан гэж байгаа юм шvv. Тэгэхэд єдрийн хэд бугуйлдаад л ганцхан татаж авчраад саачихдаг. Дархан цаазтай амьтныг тэгж хамаагvй сааж, хууль зєрчиж болохгvй ш дээ. Vгvй,тэгээд зэрлэг хавтгай энэ тэр гээд онцлоод байхыг бодоход мань авгай бас тэжээмэл хавтгайтай бололтой юм аа. За, зvгээр ээ, зvгээр
Сараа байна уу. Зvгээр ээ, Сараа. Сууж бай, сууж бай.
“Мэдэхгvй” гэдэг дуу байна аа. Кругозоргvй хvний дуу ч юм шиг. Єєрийгєє ч мэдэхгvй, чамайг ч мэдэхгvй, яагаад хорвоод ирснээ санахгvй гэж байгаа юм. Эсвэл дандаа хvнд цохилтонд орж тоолуулдаг боксчин хvнд зориулсан ч байж мэднэ. Мэднэ гэж дээ. Мэдэхгvй ээ, мэдэхгvй.
“Vлдсэн дурлал” гэдэг дуу байна. Яахав нэлээн их дурлал зарлагадчихсан, одоо нэг жаахан юм vлдсэн. Тэр vлдсэн жаахан дурлалаасаа чамд зориулъя гэсэн утгатай. Нєгєє залуу нь ч нэг шуналтай хvн биш байгаа юм. Vлдсэн нь л /Хоолойгоо заан/ хангалттай л гэдэг. “Ялаа” дуу бол арай багадчихсан юм байгаа юм ш дээ. Энэ том дуучин чинь нэгмєсєн хэдгэнэ гэсэн бол илvv даацтай болох байсан гэж хєгжим судлаачид хэлж байгаа л даа.
Бээрсэн гарыг чинь дулаацуулж оддын дор зогсох жаргалтай…
Яасан жижигхэн гартай, бээрэг залуу вэ?
За, одоо хэний дуунуудыг жаахан ярих вэ? Ярина даа, ярина.
Єє, Камертон. Сайн байцгаана уу? Аягvй чка євєлжиж байна уу?
Гунигт дуу бvv аял, хонгор минь.
Ариг цагаан саран хиртэж
Алсад жингийн цуваа саатна аа… гэж
Сар мар хирттэл шєнє ч явж байдаг 24 цагийн жингийн цуваа. Сар хиртээгvй бол зогсохгvй шvv. Тэмээнvvд бvгд америк цэргvvд шиг шєнийн нvдний шилтэй бол алхаад л байна биз дээ. Ёстой чка тэмээнvvд… Тэгээд энэ дуу цаашаагаа их гоё оо.
Яруухан дуу аял бvсгvй минь
Явуулын хvн тvр саатаж
Янагаа vгvйлэн жаргана гэж дуулдаг, тээ. Яаж байгаа юм бэ дээ? Хонгор бvсгvй чинь яруухан дуу дуулахаар явуулын баагий явахаа больчихоод, тvр саатахаар шийдсэн байна. Тэгээ бvр даварч, тэрvvхэн хооронд янагаа орлуулан баахан жаргачихаад мордоод явчихлаа ш дээ.
Хvvе, Фрийзон, сайн байна уу? Аан, битгий яриарай гэнэ vv. Ярьсаар ч ирсэн ,ярих ч болно.
Орчлонд хоёр учрахгvй болохоор
Оюутан цаг минь тvvх болжээ… Ээ, мєн эртний оюутнууд байна шvv. Бvр тvvхэнд vлдсэн байна шvv дээ. Орчлонд хоёр учрахгvй гэнэ vv. Хоёр сургууль тєгсєж болдоггvй юм уу. Та нар нэгийгээ чvv чай нэг юм тєгссєн биз. Бvр цєхєрсєн шинжтэй нь аргагvй “Туулж дуусамгvй оюутан насаа vдэхдээ..”гэж байгаа юм чинь. Багшаа панаалдах гээд л гvйж явснаа дурсаж байгаа юм биз дээ. За, зvгээр ээ зvгээр.
За одоо, БНМАУ-ын Хэвлэлийн баатар Сэрчмаа. Байхгvйд нь харин ч нэг ярих шиг болно доо. “Дурсамж дvvрэн улирал” гэж нэг дуу байна аа.
Зулзган хусны vнэрт согтоод
Зуны бороонд гадаа гvймээр…
Одоо тэгээд даарчихна гээд л гэр дотроо гvйгээд байжээ дээ. Том гэгчийн майхан цув ємсєж байгаад л гадаа гvйж орхихгvй. Хусны vнэрнээс 200 грамм vнэртэж, халаалт авчихаад гvйвэл нєгєє муу майхан цувыг ч тайлаад хаячихна шvv дээ. Харин элдвийн цавуу мавуу, марихуан энэ тэр vнэртдэг юмнууд мэдчихвэл… Сэрчмаагийн лагерийн байшинг тойрч гvйгээд салахгvй шvv.
За, одоо Садар самууны хэрэг эрхлэх зєвлєлийнхєнд сонсгомооргvй нэг мэдэгдэл байна. Танхимд Хууль зvй, дотоод хэргийн сайд байвал чихээ бєглєнє vv. Бєглєсєн vv? За, эхэлье. Манай Гантулгын дуу л даа.
Янзаган цагаан цээжийг
Дээлийн цаанаа хаагаа юу…
Янзаган цагаан цээж. Янзага чинь харин алаг байдаг байх шvv. Алаг цээжтэй бvсгvй. Нєхєртєє зодуулсан бvсгvй юм уу. Аан, лаг гоё шивээстэй хvvхэн. За тэгээд цаашаа бvр гоё оо.
/Vгээ зєєж/ Янагийн хємсгєн уруулаа /Давтаж хэлнэ/
Зvvдэн цаанаа нуугаа юу…
Янагийн уруул. Бvр хємсєгтэйгээ нийлчихсэн уруул. Энэ ч нvvрэнд байдаг уруул биш байна аа. Янзаган алаг цээжнээс доошоо л байдаг эд байна. За дахиад цаашаа явна аа.
Туурай ирэх чимээнээр
Ботгон нvдээ далдлаа юу
Тотго нь єндєр євгєдєєсєє
Бэргэн гуйхаас ичээ юv…
Туурай дангаараа ирдэг гэж байна шvv дээ. Дээрээ морьгvй. Дан дєрвєн туурай л ирж очоод байдаг гэнэ. За одоо ёстой хамгийн гоё нь.
Тотго нь єндєр євгєдєєсєє
Бэргэн гуйхаас ичээ юv…
Бэр гуйх биш бэргэнээ гуйх гэнэ. Ахынхаа авгайг гуйх гэж байгаа бололтой юм аа. Ичээ юу энэ тэр гээд хатгаад байсан юм аа, даанч. Тотго єндєртэй, нээх єндєр босго хадчихсан євгєн ахаасаа авгайг нь гуйна гэдэг ч ичмээр хэрэг мєн л дєє, мєн. За, зvгээр ээ, зvгээр.
За тэгээд:
Хазаар харших vvрээр нь
Уужаа ємсєхєєс ичээ юv гэж дуусч байгаа юм. Яг дээрээ єтгєн хар хємсєгтэй уруулаа зvvднийхээ цаана нуучихаад тоохгvй, нvцгэн байсан бэргэн маань уужаа ємсєхєєс иччихжээ. Ууж гэдэг чинь дээлний гадуур ємсдєг хувцас. Тvрvvн, нvцгэн байхдаа л ичиж байхгvй. Бvр дээлээ ємсчихсєн, тээр єнгєрсєн хойноо ичээд байдаг. За, зvгээр ээ, зvгээр.
За, одоо Номинталтстайгаа учраа олж хужраа тунгаана аа. Нvд мvдээ ирмээд нэх панаалдах гээд байхгvй шvv. Хахууль авахгvй шvv.
Тэрлэг нь хvндэдсэн ээжийгээ єрєвдєхийн эрхэнд дуулна аа. Бас л нэг ганц бие, хєдєє гэртээ ганцаараа байдаг, дээлээ цэвэрлэдэггvй ээж. Дээл нь хирэндээ дагтаршсаар байгаад бvvр хvндэрчихсэн. Тэгээд “Тайд” угаалгын нунтаг аваад очно гэхээр голоо цохиод худлаа єрєвдєєд байдаг.
Єрємтэй цайг нь уугаад
Єнжєєд явах минь ч яав даа.
Ээждээ очихдоо гар утсаа салгаад, амралтаа аваад очоо. Ядаж 7 хоночих.
Саяын ярьсан бvхэн наргиан шvv, тоглосон шvv, тоглосон.
Дуулсан дуундаа би єєрєє уяраад… Єєр хvн уярдаггvй ээ, єєрєє л.. За одоо ёстой болье. Дуулсан дуундаа єєрєє, бас єєрсдєє уярч явцгаая.

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/