Гэрэл унтрааж хөшиг буулгаад
Гэтэн ирж чи минь амьсгална
Халуун өвөрт минь ороод ирэхэд
Хүслийн жолоо минь хэдийн алдарчээ
Гийнэн орилох чиний минь дуу
Галзууртал минь аяглах чиний минь дүр
Ганцхан намайгаа л жаргаах гэж
Наддаа чи минь ирэв үү хонгор минь
Нэвт хөлөрсөн чамаас минь
Нэг л дотно үнэр ханхална
Хүсэл минь дарагдахгүй нь
Хүлээд өгөөч намайгаа эзэмдээч
Халуухан үнсэлтийг чинь мэдрэх тусам
Хамаг биений минь сэрэл хөдлөөд
Аяар аяархан хазахад чинь
Өөрийн эрхгүй дуу алддагсан
Зуурдхан ч гэсэн чи минь наддаа
Зуун жилийн жаргал бэлэгсэн
Амьдрал болохгүй ч хонгор чамайгаа
Далдын далд сэтгэлдээ л үлдээе дээ
profile