Ээж нь хажууд чинь байхгvй ч охин минь
Элдэв зан гаргаж хvн хартай муудалцав.
Энэ орчлонд зєєлєн нь хатуугаа дийлдэг жамтай
Эгэл даруухан харьцаа чиний чимэг болохийг мартав.

Зориг тэвчээр л чиний зорилгод хvрэх гvvр
Зoгсoлтгvй урагшлах хvслийн чинь гол тvлхvvр
Зoвoлтгvй чи санаа бодлоо бусадтай хуваалцаж сур
Зочин мэт аашлаж болохгvй тvр хугацаанд эгч минь чиний ээжээ.

Мэдэхгvй бол асууж заалгаж ав, санаа зовох юмгvй.
Мэдэхгvй чадахгvй хэмээн чи хойш ухарч болохгvй .
Мэдлэгтэй болохийн тулд хичээж сурах л чиний vvрэг.
Мэрийж хичээн сургуулиа тєгсєєд ир ээждээ,xайртай vр минь.

Амжилт хvсъе!
profile
Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан...