Алт шиг үнэтэй хүнээ
Адалсаар байгаад алдаг
Ал нь өмхийрсөн янханаа
Авдран дээрээ тахидаг
Монголчууд
Алтан бүрмэл шүтээнээ
Алтан түрүүнээс арилждаг
Нухаад хаясан хойноо
Ухаантан байжээ гэлцдэг
Монголчууд
Босоо бүтээсэн Жанрайсэгээр нь
Оросууд сумаа цутгасан юм
Босоод зогссон эх орончид руу нь
Оросууд тэгээд онилсон юм
Монголчууд бүгдээрээ мартаж болно
Монголын түүх мартахгүй ээ
Монголчууд
Архин далайд умбаж
Тархи нь илжрэгсэд
Атаа жөтөөнд идэгдэж
Анд нөхдөө алдагсад
Монголчууд
Хуурын эгшгэнд хууртаад
Худлыг үнэнээр харагсад
Худалчийн мөнгөнд шуналтаад
Xувь заяагаа худалдагсад

profile