Элэг нэгт монгол ахан дүүс ээ, манай ах Сөүлийн Самсунг Мэдикал Сэнтэрт эмчлүүлж байгаа юм аа. Мэдээлэл дутуун улмаас бид анхнаасаа буруу сонголт хийж нилээн үнэтэй эмнэлэгт хэвтсэн юм байна. Харин одоо эмчилгээний зардал нь маш их болоод бид хэцүүдээд байна. Иймд БНСУлсад амьдран суугаа монгол ахан дүүс минь буяны шугамаар үнэгүй эсвэл бага үнэтэй эмнэлэг олж өгч туслаач. Ах маань монголд ажлаа хийж яваад хүнд хутгалуулаад монголд эмчилгээ хийлгээд, харин хөлний булчинд хийх мэс заслыг нь зөвхөн Солонгост хийнэ гээд энд ирсэн юм. Та бүхэн туслаарай. бидэнтэй холбоо барих хаяг: tsogood at msn.com шүү. Сайн санаат та бүхнийг тэнгэр ивээг.