СӨҮЛИЙН ГАДААД АЖИЛЧДЫН ТӨВ ТА БҮХЭНД ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

 

l   ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ (визний ангилал хамаарахгүй)

 

l   БҮХ ТӨРЛИЙН ЗӨВӨЛГӨӨ

 

l   ТҮР ОРГОНОХ БАЙР

 

l   СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ

 

Сөүлийн Гадаад Ажилчдын Төвөөс Солонгос дахь гадаадын ажилчдын эрүүл мэндийн нийгэмлэгийн “Гадаадын ажилчдад зориулсан эрүүл мэндийн даатгал” ын үйлчилгээг үзүүлж байна.

Тус даатгалд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

Солонгост 6 сараас дээш хугацаанд оршин суугаа /визний байдал хамаарахгүй/ бөгөөд эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй байгаа хэн боловч /гэрээт ажилчин, оюутан, цагаач, тэдний үр хүүхдүүд.../ энэхүү эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрхтэй.

Тус даатгалд элсэн ороход бүрдүүлэх материал:

1. Гадаад паспорт болон хуулбар
2. Цээж зураг 2 хувь
3. Элсэлтийн хураамж 10 000 вон, нэг сарын даатгалын хураамж 6000 вон. Хураамж төлөх хугацаагаа та өөрөө сонгох боломжтой.

Анхаарах зүйлс:

1. Даатгал нээлгүүлэхдээ заавал өөрийн биеэр ирэх ёстой. Гэхдээ өөрөө ирэх боломжгүй бол танил хэн нэгэндээ бүрдүүлэх материалуудыг өгч явуулж элсэх боломжтой.
2. 12-с доош насны хүүхэд /Солонгост 6 сараас дээш хугацаанд оршин суусан байх/ эцэг, эхийн аль нэгийн нэр дээр даатгалд хамт хамрагдах боломжтой.
3. Тус даатгалд хамрагдсанаар эмнэлэгийн үйлчилгээнд хөнгөлөлт эдлэхээс гадна зарим эмийн сангуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.

Холбоо барих: 02-3672-9470, 02-3672-9471 이재산 /Бүтэн сайн өдөр 14 цагаас 18 цагийн хооронд монгол хэлээр/

Веб хуудас:
http:/withmigrants.org/

Хаяг:
1.Метроны 3-р шугам,
동대입구 буудал, 2-р гарцаар гараад 50метр орчим алхаад
수릿날설렁탕 гудмаар өгсөөд 우리함께 байрны 504тоот

2.Монгол таунаас Вүүрий банк өнгөрөөд гарц гараад чигээрээ яваад байхад Парипакуйти талхны дэлгүүрээс баруун гар тийш эргээд, гудмаар өгсөөд
우리함께 байрны 504тоот