Keep me signed in.
Энэ өвчний шинж тэмдэг,болон явц,хэр их аюултай байх болон энд үзүүлж эмчлүүлж болох эмнэлгийн талаар хэлж өгөөч
Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсгийн арьсан дор оршдог дотоод шүүрлийн буюу даавар ялгаруулдаг эрхтэн юм. Бамбай булчирхай нь тироксин (Т4) ба трийодтиронин (Т3) гэсэн хоёр чухал даавар ялгаруулдаг. Энэ хоёр даавар нь бодисын солилцоо, зүрх судасны систем, ходоод гэдэсний зам, сэтгэхүйн ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог.Эдгээр дааврыг ялгаруулахын тулд бамбай булчирхайд хоол ба устай хамт орж ирдэг йод зайлшгүй хэрэгтэй. Бамбай булчирхайн үйл ажилагааг тиреотроп дааврын тусламжтайгаар өнчин тархи зохицуулна.
Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсгийн арьсан дор оршдог дотоод шүүрлийн буюу даавар ялгаруулдаг эрхтэн юм. Бамбай булчирхай нь тироксин (Т4) ба трийодтиронин (Т3) гэсэн хоёр чухал даавар ялгаруулдаг. Энэ хоёр даавар нь бодисын солилцоо, зүрх судасны систем, ходоод гэдэсний зам, сэтгэхүйн ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог.
Эдгээр дааврыг ялгаруулахын тулд бамбай булчирхайд хоол ба устай хамт орж ирдэг йод зайлшгүй хэрэгтэй. Бамбай булчирхайн үйл ажилагааг тиреотроп дааврын тусламжтайгаар өнчин тархи зохицуулна.
ерөнхий
Булчирхайн бүтцийн өөрчлөлт ба үйл ажиллагааны алдагдал нь тэр бүр хоорондоо холбоотой байгаад байдаггүй. Жишээ нь: хэмжээгээр жижиг булчирхай хэт их даавар ялгаруулж, харин томорсон булчирхай бага даавар ялгаруулж байж болно.
шалтгаан
Оношлогоо
1. Бамбай булчирхайн чанд авиан шинжилгээ (ЭХО). Булчирхайн хэмжээ ба бүтцийг тодорхойлно. Чанд авиан шинжилгээний үед тусгай багажны тусламжтайгаар булчирхайн цусан хангамжийг тодорхойлдог. Үүний тулд өнгөт доплерографийн зураг.
2. Бамбай булчирхайн сцинтографи. Бамбай булчирхайн янз бүрийн хэсэг, тэдгээрийн дотор зангилаа хэрхэн ажиллаж байгааг тодорхойлно. Сцинтографи нь хураагуур судсанд цацраг идэвхтэй тусгай бэлдмэл хийгээд булчирхайд хэрхэн хуримтлагдаж байгааг нь багажны тусламжтайгаар тодорхойлно.
3. Нарийн зүүгээр хатган эд эсийн шинжилгээ авах. Бамбай булчирхайнаас өчүүхэн хэсгийг авч микроскопоор харна. Ажилбарыг хэсэгчилсэн мэдээ алдуулалтын дор хийх бөгөөд ЭХО аппартны хяналтан зүүгээр хатгана.
4. Тиреотроп дааврын түвшнийг шинжлэх (ТТГ). Бамбай булчирхайн даавруудын цусан дахь түвшинг тогтоохын тулд цус авна.
5. Бамбай булчирхайн хэд хэдэн өвчнийг оношлохын тулд булчирхайн эсд янз бүрийн эсрэг биет илрүүлэх шинжилгээг хийнэ. Жишээ нь: тиреоглобулины эсрэг бие, тироцитын пероксидазын эсрэг бие (микросомын фракцууд).
Эдгээрийн зэрэгцээ бамбай булчирхайн даавруудыг зөөвөрлөгч уураг болох тиреоглобулиныг шинжилгээ хийнэ.
Эмчилгээ