yonsei S.jpg

Хөлийн хураагуур судасны бүдүүрэл (Varicose vein) өвчний шинж тэмдэг болон эмчилгээ

 

Судас бүдүүрлийн эмчилгээний номер нэг эмнэлэг “Ёнсей Эс”

 

 

Зуны дэлгэр цаг ирж богино юбка, шоорт өмсөхийг хүсэвч хөлөн дээр тодорч, товойн гарсан судаснаас болж тавгүйтэх хүмүүс цөөнгүй.

 

Хөлийн судасны бүдүүрэл нь хөлөн дээр чийгийн улаан хорхой мэт тахиралдах болон аалзны шүлс мэт орооцолдон тун үзэмжгүйгээр арьсан дээр бий болон судасны бүдүүрэл улам тэлэн тахиралдан мушгиралдсаар ихсэх өвчнийг хөлийн хураагуур судас бүдүүрэх өвчин (Varicose vein) гэнэ.

 

Хөлийн судас бүдүүрэх өвчний учир шалтгаан нь удмын болон биеийн онцлогоос шалтгаалах ба удаан хугацаагаар зогсох, өтгөн хаталт, илүүдэл жинтэй эсвэл жирэмслэлтээс үүдэлтэй гормоны өөрчлөлтөөс болж хөлийн судас бүдүүрэл үүсэн  ихэсч хүндрэнэ. Учир нь хөлөнд өндөр даралт очиж байгаа учраас юм.

 

Хөлийн судас бүдүүрлийн өвчнийг мэс заслын бус арга, тариан эмчилгээ, лазер эмчилгээ болон мэс заслын аргаар эмчилнэ.

 

l  Мэс заслын бус эмчилгээний арга нь удаан хугацаанд суух болон зогсоо байдлаас аль болох зайлсхийн үе үе алхан, хөлөө ачиж суухгүй байх, унтахдаа хөлөө зүрхнээсээ илүү өндөрт байлгах явдал юм (венийн судасны хананы ачаалалыг багасгаж судас бүдүүрэхээс хамгаалахад тустай). Удаан хугацаанд зогсох шаардлагатай үедээ шагайнаас өвдөг хүртэл зориулалтын бариа тирко өмсөж байх нь судасны эмчилгээнд тустай байх болно.

l  Тариан эмчилгээ (Vein Sclerotherapy) нь тариа судасны хатуурлын гүнд нэвтрэн хураагуур судсыг удаан хугацаанд барин мяндаслаг эд эс үүсгэх арга юм. Олон төрлийн тариан эмчилгээ хийх нь мэс заслын эмчилгээтэй харьцуулахад харьцангүй сул талтай гэж үздэг.

 

l  Лазерийн эмчилгээ нь хураагуур судсанд лазерын долгионы улмаас үүсэх халуун судсанд мяндаслаг эс (optical fiber) үүсэн судасны бүдүүрлийн явцыг бөглөж зогсооно. Богино долгионы эмчилгээг зогсоо байдлаас хураагуур судсыг бөглөх зэрэг аргууд нь эмчилгээний дараа сорви бага үлдэх, шарх хурдан эдгэх зэрэг давуу талуудтай юм. Гэвч асуудал нь ийм аргууд хэдий хэмжээний үр дүнтэй байх гэдэг юм. Мэргэжлийн эмч нар “Лазер эмчилгээ болон химийн эмчилгээ нь мэс заслын эмчилгээнээс илүүтэй дахин сэдрэх тохиолдол өндөр” хэмээдэг.

 

Мэс засал хийв ч судас дахин бүдүүрэх тохиолдол 5%-60%-тай гэдгийг 10 жилийн судалгааны үндсэн дээр гаргасан байна.

 

Залуу хүмүүс лазер болон тариан эмчилгээ хийлгүүлж болох боловч 50 наснаас дээш насны хүмүүс шууд мэс заслын эмчилгээ хийлгэсэн нь илүү тустай.

 

l  Мэс заслын эмчилгээ нь судас бүдүүрлийн эмчилгээний хамгийн үр дүнтэй  эмчилгээ юм. Арьсны гадаргууны судас болон далд гүн судасны хооронд үүсэж буй судасны эсрэг урсгалыг таслах болон засах замаар мэс засал хийгдэнэ. Үүнээс хойш долоо хоногийн дараа эмнэлэгт ахин хэвтэн өвчтөний байдлаас шалтгаалан эмчилгээ хийгдэнэ.

 

Солонгос улсад судас бүдүүрлийн эмчилгээ өргөн цар хүрээнд хийгдэж буй ч мэргэшсэн эмчийг олох нь амаргүй зүйл юм. Сөүлийн Ёнсей Эс эмнэлгийн ерөнхий эмч Шим Юнг Ги нь Герман улсад энэ чиглэлээр суралцсан хамгийн анхны Солонгос эмч юм. Ялангуяа эмчлүүлэгчдийн дахин хүндрэл маш бага (0.88%)-тай 18 жилийн туршлага хуримтлуулсан шилдэг эмч юм.

 

Ёнсей Эс эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх тасагтай учир гадаадаас үйлчлүүлэгчид ирэх болох Солонгос дах гадаад иргэд үйлчлүүлэхэд тун тохиромжтой билээ. Мөн монгол, англи, хятад, япон, орос хэлний орчуулагч нар ажилладаг учраас хэлний бэрхшээл огт гарахгүй давуу талтай.

 

 

 

Бидэнтэй холбогдох:

Утасны дугаар: (02)2156-7168    +82-22156-7168

Цахим хаяг: kimaworld@naver.com

Цахим хуудас: www.yssh.kr (Солонгос, Хятад, Англи, Япон, Орос, Монгол)