Давсагны хавдар



Давсагны хортой хавдар нь ямар улс үндэстэн илүүтэй тохиолдох вэ?

Нийт хорт хавдрын дотор 3,5%-ийг давсагны хавдар дангаараа эзлэнэ. Швейцар, Франц, Испаний (100 000 хүн амд 20-25) зэрэг орнуудад өвчлөлийн түвшин өндөрт тооцогддог бол Энэтхэг, Японд 100 000 хүнд амд 2-10 өвчлөл бүртгэгддэг байна.


Ямар хүмүүс энэ өвчнөөр өвддөг вэ?
  • Төмөрлөгийн ба хэвлэх үйлдвэрийн ажилчид буюу химийн бодистой ойр харьцдаг хүмүүс
  • Тамхи татдаг хүмүүст тэр дундаа тамхичин эмэгтэйчүүд
  • Бөөр шээсний замын чулуужих өвчин
  • Удаан хугацаатай давсагны гуурстай байсан хүмүүст үүсэх давсагны архаг үрэвсэл зэрэг нь энэ өвчнөөр өвдөх эрсдэлт хүчин зүйлс болдог.
Ямар шинж тэмдэг илрэх үү?
  • Ихэнх тохиолдолд шээс улаан өнгөтэй буюу цустай гарна
  • Шээс зовиуртай гарах, бүсэлхий ба умдаг орчимд хөндүүрлэж өвдөнө.

Түүнчлэн хавдрын эрт үед тухайн хүнд зовиур шаналгаа мэдрэгдэхгүй бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан, шинжилгээгээр оношлогдож болно.


Бусад бөөр шээсний замын өвчнүүдийн үед хавдартай ижил төстэй зовиур гарч болох уу?

Тийм ээ, бөөрний мэс заслын эмч нар давсагны хавдрыг дараах өвчнүүдээс ялган оношлодог.

  • Цусархаг давсагны үрэвсэлт өвчин
  • Бөө шээсний замын чулуужилт
  • Шээлүүрийн гэмтэл
  • Бөөрний хавдар
  • Бөө шээсний замын халдварт өвчин
Шээс цустай гарах ба бусад ижил төстэй шинж тэмдэг илэрвэл яах ёстой вэ?

Юуны өмнө нэн түрүүнд бөөрний мэс заслын эмчид үзүүлж, бусад нарийн шинжилгээг хийлгэх хэрэгтэй.


Давсагны хорт хавдар нь бусад эрхтэнд тархдаг уу?

Хавдрын эрт үед алсын эрхтэнд хавдрын эс үсэрхийлэн тархах магадлал 5% байдаг тухайн судлаачид тогтоожээ. Харин хожуу үедээ оношлогдсон давсагны хавдар нь элэг, уушиг, яс, тархи ба булчирхайнд үсэрхийлэн тархдаг байна.



Ямар төрлийн эмчилгээний аргууд байдаг вэ?

Эмчилгээний өмнө оношийг эс, эдийн түвшинд бүрэн оношлох ба хавдар давсагны салст бүрхүүл рүү нэвчсэн эсэхийг тогтооно.

  • Мэс заслын эмчилгээ
  • Шээсний сүвээр тусгай дуранг оруулан хавдрыг тайрч авна
  • Хавдрын голомтыг цахилгаанаар түлнэ
  • Лазерын туяагаар хавдрыг түлж устгана
  • Нээлттэй мэс засал-давсагыг бүхэлд нь авах хагалгаа
  • Эмийн эмчилгээ
  • Хавдрын эсрэг үйлчилгээтэй химийн тариаг цусны судас ба давсаг руу хийнэ.
Эмчилгээний дараа би ямар дэглэм, юуг анхаарах ёстой вэ?

Юуны өмнө та эмчилгээний дараа хавдрын эмчийн хяналтанд байх ёстой. Эхний 2 жил 3 сар тутамд давсагны дуран, шээсэнд хавдрын эс тодорхойлох шинжилгээг хийлгэнэ. Дараагийн 3 дахь жилээс эхлэн 6 сар тутамд, 4 дэх жилээс 1 удаа дээрх шинжилгээнд хамрагдана.



Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com

         Солонгос эмнэлэг, Кил эмнэлэг, Хорт хавдар, Зүрх судас, Тархи, Үе мөч сээр нуруу, Үргүйдэл, Нэгдсэн үзлэг оношлогоо,  Элэгний хорт хавдар, Ходоодны хорт хавдар, Бүдүүн гэдэсний хорт хавдар, Түнхийн хиймэл үе шилжүүлэн суулгах мэс засал, Шөрмөсний нөхөн сэргээх мэс засал, нурууны мэс засал, сээр нуруу тогтоох мэс засал, өвдөгний хиймэл үе суулгах мэс засал,