"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Бичлэгийн тоо 16,130
Сайн байна уу Охид бүсгүйчүүд ээ !
Та бүхэн гоо сайхны мэс заслыг яаж хийдэг талаар сонирхож байгаа биздээ? Тэгвэл манай Гранд гоо сайхны эмнэлэг та бүхэнд цуврал зөвлөгөө өгөхөөр шийдлээ. Энэ удаагийн дугаараар Давхрааны талаар мэдээлэл хүргэе. Та бүхэн сонирхон уншаарай.
Хэсэгчлэн наах давхраа
Нүдэндээ давхраа хийлгэх нь өнөө үед хамгийн өргөнөөр хийгддэг хагалгааны нэг юм.
Манай эмнэлгийн баримталдаг гол зарчим нь төрлөхийн мэт харагдуулах бөгөөд бид үүнийгээ олон жилийн туршид амжилттай биелүүлсээр ирсэн.
Гранд гоо сайхны эмнэлгээс анхлан сэдэж гаргасан хагалгааны арга буюу Натурал наах давхрааны арга нь урьдын хийсэн давхраанууд шиг утсаар давхрааг тогтоох бус нүдний байгалийн давхрааны зураасыг дагуулан наалдуулах замаар хийгддэг.Давхрааг хүчээр тогтоогоогүй учир төрлөхийн мэт харагдах үндэс болдог. Энэ аргыг манай эмнэлгээс хойш олон эмнэлэг даган хийх болсон
Гранд эмнэлгийн Натурал наах давхраа нь
- 01 Арьс болон арьсны доорх булчинг наалдуулж өгдөг арга бөгөөд өөрийн мэт харагддаг онцлогтой. 02 Жижигхэн зүсэлтээр хийгддэг учираас сорив бараг үлддэггүй.
- 03 Дээд зовхины булчингын сулралтай үед ч зүсэх аргаас зайлсхийж болно
- 04 Хүчээр тогтоосон давхраа биш учираас алга болох тохиолдолд бараг байдаггүй.
Хагалгааны арга
- 01 Эхлээд хүссэн давхрааны хэлбэрээ тогтсоны дараагаар жижиг зүсэлт хийнэ.
- 02 Энэ зүссэн хэсгийг ашиглан арьс болон дээд зовхины булчинг хооронд нь наалдуулна.
- 03 Үүний дараагаар давхрааны дотор болон гаднах хэсгийг утсаар холбоно.
Хэсэгчлэн оёх давхраа
Хэсэгчлэн оёх давхраа гэж юу вэ?
Сүүлийн үед залуу үеийнхний хамгийн их хийлгэдэг хагалгааны төрөл болоод байгаа энэ хагалгааны төрөл нь зовхи нимгэн ,арьс нь их унжаагүй зовхины өөх багатай хүмүүсд тохиромжтой арга юм.
Хагалгааны арга
- 01 Эхлээд хүссэн давхрааны хэлбэрээ гаргана.
- 02 Дараагаар жижиг зүсэлт хийнэ
- 03 Давхрааны дотор гадна хэсгийг утсаар тогтоож өгнө.
Хэсэгчлэн зүсэх давхраа
Энэхүү арга нь зүсэх ба оёх аргын дундын хэлбэр гэж хэлж болно.
Нүдний дунд хэсгийг зүсэн үлдсэн хэсгийг оёх болон нүдний 2 талыг зүсэн дунд хэсгийг оёх гэсэн 2 аргаар хийгддэг.
Хагалгааны арга
- 01 Эхлээд хүссэн давхрааны хэлбэрээ гаргана.
- 02 Нүдний хоёр талд зүсэн өөх болон булчингын нэг хэсгийг таслан авна.
- 03 Арьс болон булчинг холбосны дараагаар оёно.
Бүтэн зүсэх давхраа
Хүссэн давхрааны зураасаа даган зүсэлт хийх замаар давхрааг гаргадаг арга бөгөөд зүсэлтийг ашиглан унжсан арьс, илүү өөх, суларсан булчин зэргийг зүсэн авдгаараа онцлог юм.
Хагалгааны арга
- 01 Хүссэн давхрааны хэлбэр болон зүсэж авах арьсны хэмжээг тодорхойлно.
- 02 Зүсэлт хийсны дараагаар арьс болон өөх мөн булчингын хэсгээс таслан авна.
- 03 Арьс болон булчинг холбосны дараагаар оёно.
-
Гранд гоо сайхны эмнэлэг
Холбогдох утас : 010-8743-6757 Gmobile : 9831-2660 (24цагийн монгол зөвлөх)
Эмнэлэг цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд:10am~7pm
Бямба гаригт:10am~5pmВэб сайт онлайн зөвлөгөө : http://mn.grandsurgery.com/online-consultation/