Ээжээ, би амьд явж болох уу?

Vр нь хэвлийд нь бойжино гэвч нялх vрээ тэжээж чадахгvй, магадгvй тэжээж чадахгvйдээ ч гол нь биш зvгээр л тэр залуу хайрлана гэчихээд мах цусны тасархайгаа хэвлийд нь орхичихоод л явчихсан.

 

Vзэн ядалт єшєє хорслоо тайлах эсвэл ирээдvйд амаа ангайх vрээ тэжээж чадахгvй байх зовлон, эцэггvй хvvхэдтэй байхын гутамшигаас салах цорын ганц зам нь мэс ажилбараар хэвлийдээ бойжих vрээ авхуулах. "Яах гэж би тэр залууд итгэв ээ, яах гэж тvvнд єврєє нээвээ, тэр юу ч хийж чадахгvй, хvvхэд битгий хэл єєрийгєє ч тэжээж чадахгvй. "Эцэггvй хvvхэд тээлээ" гэж ээж аав уурлана. Тэр ч ажилгvй би ч ажилгvй. Тэр бид хоёр нийлээд нийгмийн доод давхаргынхан. Бид яаж хvvхдээ тэжээх юм бэ? Хамгаалалт хэрэглэх нь яалаа, яагаад жирэмсэн болчихов оо? Би чамд битгий жирэмсэн бол гэж хэлээ биз дээ, би лав эцэг нь биш шvv, май энэ хэдэн тєгрєг, явж авхуул". Энэ хэдэн vгс єнєєгийн нийгэмд байгаа залуусын айдас, бас амьдрал... энэ хэдэн vгсийг би хичнээн олон охидын амнаас сонсож хацар даган урсах нулимсыг нь харж суухдаа єєрєє эр хvн ч эрийн ёсоо хvндэлж эцэг байхаас умартсан залуустаа хичнээн их гомдож vзэн яддаг гэж санана.

Єнгєрсєн зун найз минь над дээр ирлээ, манай их сургуулийн дажгvй хєєрхєн охидын нэг, тэрээр шал согтуу, vгээ зєєж ядан, "Найзыгаа уучлаарай, би чам дээр ийм байдалтай ирье гэж бодсонгvй. Найз нь єнєєдєр vрээ авахуулчихлаа, би шал согтуу байсан, согтуу байсан ч биед орж буй тэр хутгыг мэдэрч байсан" гэж уйлахыг нь харахдаа vнэндээ хэлэх ч vг олдоогvй. Зєвхєн статистикийн тоогоор дэлхий нийтээр жилдээ 42 сая, єдєрт 115 мянган хvvхэд эхийн хэвлийгээс мэс ажилбараар мєнх бусыг vзэж байна гэвч энэ тоо бол бvрэн бус тоо статистикт ороогvй хичнээн сая хvvхэд байгааг хэн ч мэдэхгvй. Энэ тоо єдрєєс єдєрт єссєєр...

2007 оны сvvлийн судалгаагаар Монгол дахь нийт жирэмсэн эхчvvдийн 36,6 хувь абортонд орж байна гэвэл та итгэх vv? энэ бас л статистик яг амьдрал дээр хэд байгаа бол? Тэдгээрийн ихэнх нь 20 -иос доош насныхан гэхэд та бас итгэх vv?
2004 оны судалгаагаар нийт абортонд орсон бvсгvйчvvдийн 25 хувь хvvхэдтэй болоход бэлэн бус, 23 хувь нь хvvхдээ тэжээж чадахгvй, 19 хувь нь гэр бvл нь хэдийн хvvхэдтэй болсон дахиж болох хvсэлгvй, 8 хувь нь гэр бvл vерхэлд нь асуудал гарсан эсвэл ганц бие хvмvvс байжээ. Хvчирхийллээс болж жирэмсэн болоод хvvхдээ авхуулахыг хvсэж буй бvсгvйчvvд 0.5 хувь байсан байна. Аборт бол хvн тєрєлхтєнд тохиолдож буй хамгийн том аллага бас хэлмэгдvvлэлт. Vvнийг хvмvvс мэдэхийг ч хvсдэггvй. Єнєєдєр яана аа гэж бодовч маргаашийн уршгийг мартдаг. Абортонд орсон бvсгvйчvvдийн ихэнх нь бие мах бодиос гадна оюун санааны асар их дарамтанд ордог бєгєєд, абортонд орж байсан мэдрэмж, дvр зураг насан туршид нь дагалддаг байна. Зєвхєн сэтгэл санааны дарамтанд ороод зогсох ч vгvй ахиж хэзээ ч хvvхэдтэй болж чадахгvй амьдралыг гаслан ч дагадаг.

Хэдхэн минутын ємнє охин дvvтэйгээ мессэнжэрээр ярьсан явдал энэ л асуудлыг хєндєж бичихэд минь хvргэсэн юм.
-Агаа дvv нь єнєєдєр хоёр ахдаа маш их баярласан. Одоо хvртэл намайг хамгаалж vргэлж цагдаж байдаг учрыг єнєєдєр дvv нь ойлгосон шvv. Дvvгийнх нь зєндєє олон найз нар охин насаа аль хэдийн алдсан тєдийгvй зарим нэг нь зєндєє олон удаа абортонд орсон байна лээ. Хэдий дандаа захиргаадуулах хэцvv байдаг ч дvvгээ л гэж барьдаг байсныг чинь єнєєдєр л ойлгосон шvv, дvv нь томоотой байх болно. Хоёр ахдаа хайртай шvv!" гэж хэлэх охин дvvгийнхээ vгсийг уншаад арай л уйлсангvй. Миний охин дvv дєнгєж 16-тай гэтэл дvvгийн минь найз нар бас л нас чацуу охидууд. Гэвч нэг бус нэлээн хэдэн охидыг нь абортонд орсон гэж сонсож байсан. Намайг 10-н жил тєгсєхєд лав л манай ангийн 3,4 охин абортонд орсон бай¬сан юмдаг. Энэ бол нийгмийн хамгийн эмгэнэлт асуудал. Єнєєдєр манай эмч эмнэлэгийнхэн хэдэн настай ямар хvнд аборт хийж байгаа нь гол асуудал биш харин хичнээн тєгрєг гар дээр нь унаж байгаа нь л чухал асуудал. Зарим нэг нь хvнд аборт хийж байгаагаа ч vл ойлгон хайнга хандаж эд эс vлдээн бохир оруулах бєгєєд энэ асуудлаас vvдэн дахин абортонд орж эсвэл амиа алдсан бvсгvйчvvд Монголд асар олон. Энэ бvхэнтэй тэмцдэг хууль хяналтынхан шалгадаг байгууллага ч гэж байдаггvй. Байдаг нэг нь бас л мєнгєнд автсан, єнєєдєр тэр эмнэлэг хаагдлаа гэхэд маргааш онгойчихсон л байна. Хvмvvсийн хамгийн их хэлэх дуртай vгс нь бид тэжээж чадахгvй! гэх. Ямар ч нийгэмд хvн хэзээ ч хvvхдээ єсгєж бойжуулахад бэлэн бас санхvvгийн хувьд хангалттай байж чаддаггvй. Ээж минь нэгэнтээ надад "Ээж аав нь хоёр бор чемодантай нийлж байсан. Хvvхдээ битгий хэл єєрсдийгєє ч тэжээж чадахгvй хvмvvс чинь бид байсан. Гэвч хvн чинь болгодог л байхгvй юу" гэж хэлж байсан нь одоо ч санаанаас гардаггvй юм. Нээрэн л бид асуудлаас зугтаж алаг vрийнхээ амь насыг хэвлийд нь устгаж байна. Ирээдvйд ямар хvн болохыг нь мэдэхгvй байж хамгийн тvрvvнд гаргадаг шийдвэр бол абортоор авахуулах. Чингис хаан Монголд ахиж тєрнє гэж зурхайчид хэлдэг. Бодвол бас абортонд ороод авхуулчихсан юм биш байгаа. Бодоход зvрх шимширмээр...

Гурван сая шахам хvн ардтай 1500000 км2 нутагтай Монголд хvнээс илvv хэрэгтэй юм алга, хvн л бидэнд хэрэгтэй байна. Коммунист vед бид хуулиараа абортыг хориод болоод л байсан тэр vед хvмvvс зєв сайхан хvмvvжилтэй єсєж, залуу хосууд vр хvvхдээ тэжээгээд болоод л байсан. Одоо яагаад болохоо байчихсан юм? Яагаад гэвэл та бидний бодол санаа болохоо байчихсан учраас, нэг нь ч болгоё бvтээе гэж бодохоо байчихсан учраас. Єє нээрэн vр хєврєл чинь хvvхэд биш шvv дээ, хvvхэд чинь тєрєн тєртлєє хvн биш байдаг байхгvй юу гэж бид єєрсдийгєє зєвтгєдєг. Тийм асуулт та єєртєє тавьдаг уу, тэгвэл би таниас асууя? Хvн яавал vхсэнд тооцогддог юм, яавал амьд хvнд тооцогддог юм? Хариулт, зvрхний цохилт тиймээ?

Хvний зvрх цохилж байвал хvн амьд, зvрх нь цохилохоо боливол хvнийг нас барсанд тооцдог шинжлэх ухаан байдаг. Тэгвэл дєнгєж 4-5-хан долоо хоногтой vр хєврєлийн зvрх цохилж эхэлдэг гэдгийг та мэдэх vv? Зvрх нь зохилдог ч гэсэн хvн биш vv? Vгvй гэвэл таны зvрх цохилж байна уу? шалгаарай, єєрийгєє ч vгvйсгэж буйтай адил эвгvй л хариулт єгєх вий. Мєн абортонд орох нь хvний хувийн асуудал, хувийн сонголт гэлvv? гэвч энэ дэлхий дээр ирэхээр тэмvvлж буй тэр vр, амьдрал єєд тэмvvлэх тvvний сонголт яачихсан бэ? Єєрийнхєє сонголтыг бусдын ємнє тавьдаг та бид харгис хvн биш vv? Тэр нялх vр бас сонголтгvй гэж vv? Манай тєр энэ аборт гэгч амьд хvн тамлагч, хvн тєрєлхтний хамгийн том хэлмэгдvvлэлтийн системийг vндэс угсаатайгаар нь авч хаях цаг болжээ. Юм бvхэн эхэндээ хэцvv л байна, хууль бус болгочихвол зарим нэгэн хvнд хэцvv л байх биз. Гэвч сvvлдээ хvмvvс минь єєрсєддєє шаардлага тавьдаг залуучууд минь юмыг ухаардаг болж наанатай цаанатай хандаж эхэлнэ. Нийгмийн энэ замбараагvй завхайрал ч гэсэн жаахан хумигдах биз дээ. Энэ бvхнээс хамгийн чухал зvйл бол, алтан амь аврах асар их буян, улс эх орны ирээдvйг харсан асар стратегийн vйл хэрэг болох болно. Vнэхээр хvvхдээ тэжээж чадахгvй яах ч аргагvй болбол бид єргvvлье л дээ. Зєвхєн Монголоос хvvхэд єргєж авахад бичиг баримт энэ тэр гээд л дор хаяж 40000 америк доллар зарцуулдаг гэвэл та итгэх vv?

Vрсийнхээ амь нас ирээдvйгээр мєнгє олдог энэ бусармаг зvйлийг боливол яасан юм бэ, тэгвэл харьд байгаа сайхан сэтгэлтэй хvмvvс єргєж авна шvv дээ. Мєн єргvvлсэн хvvхдээ ч гэсэн харж хандаж араас нь яаж ийж байна гэж сураглаж байх хэрэгтэй, тэгээд 16 нас хvрэхээр нь Монголын иргэн болох эсвэл тэр улсынхаа иргэн болох асуудлыг ч хєнддєг байх хэрэгтэй. Залуучууд минь хамгаалалт хэрэглэж сурьяа бvсгvйчvvд минь єєрєє єєрийнхєє биед vнэ цэнэтэй хандаж, ирж яваа vрдээ амьдрал бэлэглэе! Ирж яваа vрсээ бид аваръя, хэн ч болж єсєє билээ. Нэгэн жишээ та бvхэндээ хэлэхэд, АНУ-ын алдарт жvжигчин дуучин, Nick Cannon-ыг ээж нь жирэмсэн байхдаа авахуулах гэж байсан юм гэнэ лээ, тэгээд авхуулахаа больсон бєгєєд тэр vр нь єнєєдєр хичнээн сайхан амьдарч явна. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ "Монголын vрс маш олон болтугай" гэж хэлсэнчлэн нээрэн Монголын vрс маш олон бvр олон болох болтугай!