Африкт нэвтрvvлж буй бэлгийн замын халдварт євчний тархалтаас урьдчилан сэргийлэх сургалтад 15-49 насны 2500 орчим уганда эрчvvд оролцсон бєгєєд тэдний vvрэг нь хурь-цал vйлдсэний дараа ариун цэврийн ямар арга хэмжээ авдгаа тодорхой бичих ёстой байв. Судалгааны явцад секс хийсний дараа шууд бэлэг эрхтнээ угаадаг эрчvvдийн дунд халдвар 2,3 хувь байсан бол дор хаяж 10 минутын дараа угаал vйлддэг эрчvvдийн халдвар авах эрсдэл бараг зургаа дахин бага байсан байна.
Учир нь бэлэг эрхтний хvчиллэг орчинд вирус устдаг бєгєєд євчний нян хэдий чинээ хvчиллэг орчинд байна тєдий чинээ амьдрах магадлал нь vгvй болдог ажээ. Хуурай орчинд вирус идэвхтэй байдлаа алддаг ч ус хvргэнгvvт хєдєлгєєн нь сэргэдэг байна. Тиймээс ядаж 10 минут хvлээ, энэ жаахан завсарлага нь уг євчин халдварлах эрсдлийг эрс бууруулах болно гэжээ.