Амьд ба үхмэл ус

Усны гаж сонин чанар эрдэмтдийн анхаарлыг байнга л татдаг байсан. Зөвхөн ус л дэлхийн нөхцөлд хатуу, шингэн, хий гэсэн гурван төлөвт оршдог. Үүний хамт түүний чанар байдлын тухай ерөнхий физикийн зарчим загваруудад оруулж бичээгүй байдаг. Зөвхөн 21-р зууны эхээр усны нууцыг тааварлаж эхэлсэн. Тийнхүү ус нь онцгой молекул бүтэцтэй буюу супермолекулуудаас тогтдог болохыг тогтоосон байна. Хэрэв усанд химийн, цахилгаан соронзон, механик гэх мэт янз бүрийн арга хэлбэрээр үйлчилвэл түүний бүтэц нь өөрчлөгддөг ажээ. Энэхүү нөлөөллийн үр дүнд түүний молекулууд өөрчлөгдөн эгнэдэг ба тийм байдлаар ямар ч мэдээллийг “цээжилдэг” байна. “Бүтцийн ой санамжийн” тухай гайхалтай чадвар нь усанд өөртөө гэрэл, санаа бодол, хөгжим, залбирал, энгийн үг яриа зэрэг хүрээлэн буй орчны мэдээллийг шингээж, хадгалж, харьцах боломж олгодог. Амьд эс болгон нь өөртөө бүх организмын тухай мэдээллийг агуулдаг шиг усны супермолекул бүхэн өөртөө манай гариг дээр болж буй бүх өөрчлөлт хувирлын тухай мэдээллийг агуулна.

Хэрэв тийм бол ихэнхи хэсэг нь уснаас тогтдог хүн өөрөө программчлагдсан систем болж таарах нь. Дурын гадаад хүчин зүйлүүд, жишээ нь, хүн нэг нэгэнтэйгээ харьцах зэрэгт организмын шингэн орчны биохимийн найрлага болон бүтэц өөрчлөгддөг. Энэ нь эсийн түвшинд явагдах ба тэр ч байтугай молекулын ДНК бүрэн дүүрэн устатлаа программчлагддаг.

Судалгааны түвшинд усны төлөвт шууд нөлөөлөх байдлын тухай олон янзын туршилтыг явуулсан. Нэгэн эмчлэгч эмэгтэй хүний өвчнийг усанд шилжүүлэн цэвэр усанд нөлөөлөл үзүүлсэн бөгөөд үүний дараагаар тийш нь шаахай хорхойг хийхэд тэрээр шууд нам хөдөлгөөнгүй болсон байна. Туршилтыг олон удаа явуулсан ба туйлын баттай болохыг тогтоосон.

“Бид хэлэх үгэндээ маш их бодолтой, болгоомжтой, хариуцлагатай байхыг би хүсдэг-, гэж техникийн шинжлэх ухааны доктор, профессор Людмила Болотова өгүүлээд, - тэд үнэхээр бидний үр хүүхэд, хүрээлэн буй орчин, уудаг ус, агаар орчинд нөлөөлдөг гэдгийг ухамсарлах ёстой” гэжээ.

Хүн өөрийн таагүй санаа бодол, үг яриа, авиагаараа өөрийгөө төдийгүй бүр өчүүхэн жаахан хэмжээтэй ус агуулсан бүхий л орчин тойрноо хордуулах чадвартай. Энэ нь манай гаригийн ямархан хэсгийг эзлэх болохыг төсөөлөхөд ч бэрх. Түүнээс гадна усны эрчимхүчмэдээллийн ерөнхий талбараар дамжуулан түүнд нөлөөлөл үзүүлж буй хүнтэй ямар зайнд оршин буйгаас үл хамааран харьцаж, холбоо тогтоож болно. Хэрэв тухайн хүнд ямар нэг зүйл тохиолдвол тэрхүү усны бүтцэд мөн ямар нэг өөрчлөлт гардаг. Гэвч өөр нэгэн баримт таныг гайхшруулж болно. Хэрэв тодорхой нэг хүний нөлөөллийг “дурсан санаж буй” усанд гаднаас нь нөлөөлөл үзүүлвэл тухайн хүний зан ааш, эрүүл мэндэд мөн өөрчлөлт гардаг байна. Үүнийг зарим нэг хар шид хэрэглэгч нарын үйлдэж буй үйлээр тайлбарлаж болно. Тэрхүү хар шид хэрэглэгчид нь хүний организмын цус, шүлс, нулимс гэх мэт шингэн зүйлсийн тусламжтайгаар хүнийг удирддаг.

Доктор Зенин цааш нь: “Бусад судалгаануудаас харж байхад хүнээс авсан цус нь эргээд тухайн хүнтэйгээ холбоогоо хадгалсаар байдаг байна. Би эмчилгээ хийдэг хүмүүсийн анхаарлыг энэ баримт нотолгоонд хандуулсан юм. Аргагүйн эрхэнд хүнээс авсан цус нь яадаг болохыг төсөөл дөө. Энэ цустай холбогдож хийгдсэн үйл болгон нь организмд сөргөөр нөлөөлж байсан”. Иймээс магадгүй олон олон шашин цус хийхийг хориглодог байж болох юм. Чухам ямаршуу байдлаар донор ба өвчтөн нар нь хоорондоо харьцаатай байж болохыг эцэст нь хүртэл ойлгож мэдээжээр чадахгүй шүү дээ.

Усны бүтцэд нөлөөлөхийг хангалттай тодорхой нотолсон байдаг. Бодол санааныхаа төлөв байдлыг өөрчилснөөр бид усны төлөв байдлыг өөрчилнө. Тэрээр организмд их, бага хэмжээгээр ашиг тустай байж болно. Эрчим хүчмэдээллийн орчин нь телеэкранаас салдаггүй хүчирхийллийн байнгын дүр зураг, порнограф, гэмт хэрэг, дайн дажин зэргээс болж бохирддог гэдгийг төсөөл дөө. Тэр ч байтугай зүгээр л тоглоом шоглоомоор ямар нэг зүйл хийхэд жишээ нь кинонд, ялгаагүй энэ нь мэдээллийн талбарт хадгалагдаж үлддэг, бидний амьдралд нөлөөллөө үзүүлдэг тэрхүү санаа бодлыг үүсгэдэг. Ийм бохирдол нь бусадтай хрьцуулахад бүр аймшигтай. Ийм мэт сөрөг нөлөөллөөс хэрхэн сэргийлэх вэ? Энэ асуултын хариултыг хүний үйлийн нарийн мандлаас хайх хэрэгтэй.

Та залбирал гэж чухам юу болох тухай нэгэн цагт бодож байсан уу? Энэ нь мөн л мэдээлэл боловч харин бурханлаг юм. Ариун ус буюу рашаан нь өмхийрч мууддагүй, эмчлэх чанараа хадгалсаар байдгийг бүгд мэднэ. Профессор Павел Госьковын лабориторит ариун ус болон жирийн ус хоёрт химийн ба биологийн шинжилгээ хийгдсэн юм. Ингээд ариун ус буюу рашааныг энгийн усан дээр нэмсэн. Харьцаа нь 10 грамм ба 60 литр байв.(ариун ус нь 10 гр, энгийн ус нь 60 литр) Эцсийн дүгнэлт гарахад энгийн ус нь бүтцээрээ ч биологийн шинж чанараараа ч рашаан болон хувирсан байлаа.

“Ус нэмсээр байхад түүний ариун чанар буурахгүй байсан нь намайг цаг үргэлж гайхашруулж байлаа, - хэмээн техникийн шинжлэх ухааны доктор, профессор Павел Госьков өгүүлээд, - бид туршилтыг явуулж, ижил зүйлээр эмчлэхүй аргад байдаг шиг ариун усны нэг молекул нь эгэл жирийн усан дахь тэрбум молекулыг эерөг тал руу нь өөрчилж байгаад итгэн үнэмшсэн юм” гэжээ. Чухам ямар хэмжээгээр бурханлаг эрчим хүч нь усыг ариусгаж, түүний чанарыг өөрчилж байна гэдгийг тааварлах л үлдэж байна.

Байгаль дээр туйлын цэвэр ариун ус гэж үгүй. Тэр ч байтугай лабораторийн нөхцөлд ч хэзээ ч хэн ч түүнийг гаргаж авч чадаагүй юм. Оросын эрдэмтэд “дээд зэргээр ариусгасан” усны цувааны диаметрийг ердөө 2.5 см-т л хүргэсэн байдаг. Энэ үр дүн тэднийг гайхашруулж орхив. Энэхүү цувааг таслахад 900 кг-ийн хүч хэрэгтэй болсон нь тэр усны молекулын холбоо ямар бат бөх байсныг харуулж байна. Ийм устай нуурын мандлаар явган алхаж болох ба мөн тэшүүрээр гулгасан ч болно. Магадгүй Иисус Христ усан дээгүүр явдаг байсан нь, түүний бурханлаг хүчний улмаас ус түүнийг дээрээ тогтоон барих хүртлээ чанараа өөрчилж байсан байж болох юм. Магадгүй нэгэн цагт бид библид гардаг Моисей тэнгисийн усыг хоёр тийш хагалан ярж байсны учрыг тайлбарлаж чадах байх.

Бурханлаг ертөнц нь өөрийгөө материаллаг ертөнц дээр бүрэн тодорхой байдлаар илрүүлдэг. Тэрээр түүнтэй салшгүй холбоотой ба түүнд нөлөөлж байдаг. Ус нь үүнийг тодоор харахад бидэнд тусладаг. Өөрийн цэвэр ариун бодол санаагаар эрүүл мэндээ ч сайжруулж чадах ба хүрээлэн буй орчноо ариусгаж чадна. Тийнхүү эрт дээр цагийн мэргэн ухаан манай цаг үед шинжлэх ухааны баталгаа нотолгоог олж байна.

Японы эрдэмтэн Эмото Масаругийн бүтээл нь орчны нөлөөллөөр усны молекулын бүтэц хэрхэн өөрчлөгдөж буй хийгээд тэдгээрийн ялгааг тодорхой харах боломжийг олгосон юм. Энэ арга нь хүний эрчим хүчний чичирхийлэл болох санаа, үг яриа, үзэл бодол, хөгжим зэрэг нь түүний молекулын бүтцэд хэрхэн нөлөөлж буйг олж харах бололцоог өгсөн. Эмото Масару янз бүрийн эх үүсвэрээс авсан усны орон торт бүтцийн олон гайхалтай ялгаануудыг олж нээжээ. Бохир ус нь эвдэрсэн, тохиолдлоор бүтцэрхүү төлөвтэй болж байв. Уулын цутгалан болон горхины ус нь маш гайхамшигтай геометр бүтэцтэй байжээ. Ус нь сонгодог хөгжим, “хайр” гэсэн үг, Тереза эхийн зураг гэх мэтийн нөлөөгөөр маш сайхан зохицолт бүтцийг олж байлаа. Харин рок-хөгжим, “алагтун” гэсэн үг, Гитлерийн зураг зэргийн нөлөөгөөр оронт торын бүтцэд нь эвдрэл явагдаж байв. Үүний зэрэгцээ туршигчид хөлдөөсний дараа эсвэл уур болгосны дараагаар усны молекул нь саармаг төлөвт орж байсныг тогтоосон байна. Эрдэмтэд усны чанарыг тогтсон нэг байдлаар дүгнэх боломжгүй хэмээх дүгнэлтэд хүрчээ. Гадна өнгөний цэвэр тунгалаг байдал нь түүний ашиг тустайн нотолгоо болж чадахгүй. Телесувгаар танд гайхамшигтай “цэвэр” ус аваарай, арван давхар шүүлтүүрээр нэвтрүүлсэн хэмээн сурталчилж байвал эсвэл ямар нэг рашаан сувиллын газрын нэрээр нэрлэгдсэн ус байвал та эхлээд тухайн усны нарийн төлөв байдал ямаршуу байж болохыг бодож тунгаа. Жишээ нь, Энэтхэгийн Ганга мөрөн нь гадаад байдлаараа заримдаа угаадас мэт л байдаг ч Дэлхий дээр хамгийн хүчирхэг эерэг эрчим хүчийг тээж явдаг ба харин Европ дахь олон олон цэвэр тунгалаг гол горхинууд нь эрчимхүчний тал дээрээ туйлын үхмэл юм. “Та цай ууж байхдаа эсвэл юм идэж байхдаа аль болох сайн сайхан зүйлийн тухай бодож бай - гэж доктор Зенин өгүүлээд – бид та бүхнийг нэг гайхалтай баримтаар итгүүлж чадна. Та сайн сайхан зүйлийн талаар бодож сэтгэж байвал таны хэрэглэж буй шингэний бүтэц таныг эмчлэх хэмжээнд хүртэл өөрчлөгддөг. Муу муухай санаа бодолтойгоор юу ч бүү уу. Энэ нь таны хувьд маш муу үйл байх болно. Ийм нөлөөлөл үнэхээр бодитой бөгөөд бурханлаг боловсролыг эзэмшсэн хүн цаг ямагт үүнийг санаж явдаг” гэсэн байна. Ийнхүү ус нь өөрийгөө амьд субстанци гэдгийг илрүүлэхийн ялдамд бүх орчлонтой мэдээлэл солилцдог, хүн төрөлхтөнд өгөх тусгай “мэдээлэл” өөрт нь бий гэдгээ илтгэн харуулж байна. Бид усны дээр өгүүлсэн гайхамшигт чанарын тухай сайтар эргэцүүлэн бодож, олныг ухаарах хэрэгтэй билээ. Зөвхөн тэр цаг мөчид хүн төрөлхтний бурханлаг хөгжил цэцэглэлт эхэлнэ. Ус нь түүний ой ухаанд сануулан үлдээсэн тэр зүйлийг эрт орой хэзээ нэгэн цагт бидэнд эргүүлэн өгөх болно. Ус хэмээн нэрлэгдсэн юугаар ч орлуулж болшгүй гайхамшигт энэ бодис орчлон дээр хаа ч үгүй буй заа. 
Medeelliig www.vedea.mn site-aas beltgev