Хэрхэн гялалзсан, эрүүл үстэй болох вэ?

 

 

Бичсэн М.Ундрал   

Ням, 2010 Хоёрдугаар сар

 

Гялалзсан сайхан үстэй болохын тулд заавал салон явах шаардлагагүй юм. Салон явах нь үнэ өртөг ихтэйгээс гадна хэрэглэж буй бүтээгдэхүүний чанар хэр байгаа нь тодорхой бус байдаг. Тэгвэл танд гэрийн нөхцөлд хэрхэн арчилах талаар зөвлөгөө өгье.

1. 1 халбага алимны шүүс, цагаан цуу дээр 4 аяга ус хийж холино. Үсэндээ түрхээд 3 минут байлгана. Дараа нь үсээ сайтар угаах хэрэгтэй. Гэхдээ хольцоо үсэндээ түрхэхээсээ өмнө үсээ угаасан байх шаардлагатай.

2. 2 халбага оливын тосыг бага зэрэг халаагаад нойтон үсэндээ түрхэнэ. Тосыг бүх газар хүргэх үүднээс самаар самнах хэрэгтэй. Ингээд бүрэн тараасан бол халуун алчуураар үсээ боож, 15 минут хүлээнэ. Дараа нь үсээ угаах ба тосыг сайтар арилгах хэрэгтэйг санаарай.

3. Оливын тос, витамин Е, өндөгний шарыг хольж нойтон үсэндээр түрхэнэ. 10 минут байлгаад угаана.

4. Нойтон үсэндээр майонез түрхэнэ. Майонезыг 15 минутаас 1 цаг хүртэл хугацаанд байлгаж болно.

5. Пиво түрхэж болно. Гэхдээ үсээ угаасны дараа түрхэх хэрэгтэй. Пивогоо үсэндээ түрхэсний дараа угаах хэрэггүй. Үс хатсаны дараа пивоны үнэр нь өөрөө арилна. Пиво үсийг гялалзуулж харагдуулахад онцгой ач тустай байдаг.

Үсийг нойтон байхад нь самнаж болохгүй. Энэ нь үсийг ихээр гэмтээгээд зогсохгүй, үс ихээр унах шалтгаан болдог.
Үсийг хойш нь хэт чанга боох нь мөн муу нөлөө
тэй.
Үс эрүүл байхад калци чухал байдаг тул калцитай хоол хү
нсийг хэрэглэх хэрэгтэй.
- Хэт халуун,
хүйтэн усанд угааж болохгү
й.
- Тайван байж, стрессд
өртөхгүй байх хэрэгтэй. Учир нь хүн стрессд их өртөх нь үс ихээр унах шалтгаан болдог. Мө
н Б, С, Е витамин сайн хэрэглэх хэрэгтэй.
- Шампунаа сар болгон сольж байх хэрэгтэй.