Keep me signed in.
oroi sain untaj chadahgui hamar ni bituureed nus nu goijood bhiin emnelegt uzuuleed em ogson neeh ur dun alga oo yaval deer ve? tuslaarai
Хамар битүүрснээс чийглэгдээгүй, хүйтэн агаараар амьсгалснаас болж амьсгалын замын салст бүрхэвч цочирч өвчилнө. Ийм учраас та хүүхдийнхээ хамрыг тогтмол цэвэрлэж, амьсгалахад нь чөлөөтэй байлга.
-Ялангуяа хөхүүлэх бүрийн өмнө, хамрыг цэвэрлэж занш. Хамар битүүрснээс чих өвддөг. Энэ нь хүүхдэд нэн зовиуртай.
-Хамар битүүрсэн үед зулын гол шиг” хөвөн имэрч ороогоод үүнийгээ буцалсан буюу борын хүчлийн уусмалд норгож болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус, салсыг маш болгоомжтой цэвэрлэнэ.
-Шүдэнзэнд хөвөн ороож цэвэрлэх аюултай.
-Хамрын угт нус хатсан үед хамрын гадна нуруунд шар тос, вазелин түрхэж хамрын хөндийд буцалсан цэвэр ус, сулхан давстай ус эсвэл ургамлын тос 2-3 дусал дусааж хэсэг байлгасны дараа хамрыг цэвэрлэнэ. Янз бүрийн эм, бусад зүйлийг дусааж болохгүй.
-Хүүхдийг үе үе 10-15 минут хэвтүүлээд, доош харуулан нурууг илэхэд хүүхдийн хамар онгойдог