Шүд нь зөвхөн амны хөндийн бүрэн бүтэн байдлыг илтгэх үзүүлэлт төдий бус. Сексийн чадавхи буурах, мэдрэлийн ядаргаа, үргүйдэх, элэг цөс, бөөрний ажиллагаа гээд шүдтэй холбоогүй нэг ч тусгай эрхтэн байдаггүй. Тэр ч байтугай сексийн чадавхи сайтай эсэх, бэлгийн хичнээн партнёртойг ч шүдээр нь мэдэж болдог байна.
• Үүдэн шүд нь дотоод бэлэг эрхтний энергийг хуримтлуулдаг.
• Үүдэн шүдний хажуугийн хоёр шүд гаднах бэлэг эрхтний энергийг хангана.
• Үүдэн шүдний соёогоор шээсний сүвийн энерги дамжина. Эдгээр шүдний ялихгүй өвчлөл ч сексийн байдалд шууд нөлөөлдөг. Учир нь бэлгийн гормоны боловсруулалт буурдаг байна. Дээд эрүү нь шүдгүй хүмүүс /протез хийлгэхгүй/ яваад байдаг. Аажимдаа үүдэн шүд нь “идэгдэж” завсар үүсгэнэ. Үүнээс болж хүний бүх бие дэх энергийн урсгал алдагдах аюултай бөгөөд зөвхөн сексийн төдийгүй элэг, бөөр ч устах нөхцөл бүрдэнэ. Хүний амьдралын ойролцоо хугацааг шүдний нягтрал, паалангийн чанараар урьдчилан дүгнэх боломжтой.