Английн эрдэмтэд судалгаа явуулсны үр дүнд дараах зүйлийг олж тогтоожээ. Шүдний сойз угаалтуурт ойр байх нь хүний бие организмд далд түгшүүр агуулдаг гэнэ. Юм угаахад бактери нь угаалтуураас хоёр метрийн зайд цацагдаж, ямар ч гадаргуу дээр очиж наалддаг байна. Ихэнхдээ энэ гадаргуу нь шүдний сойз байж таардаг. Эрдэмтэд шүдний сойз дээр зуун сая хүртэл бактери хуримтлагдаж болох талаар ярьсан юм. Ийнхүү микроб хүний биед орж, тэндээ үржээд хор хөнөөл учруулдаг. Тиймээс эрдэмтэд танд сойзоо тусгай таганд хадгалах юмуу гадаргууг нь тодорхой төрлийн ариутгах бодисоор цэвэрлэж байхыг зөвлөж байна