Солонгосын хойг ба Сибирийг төмөр замаар холбох тал дээр зүтгэл гарган ажиллах болно.


 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мён Баг Орос улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн 9-ний өдөр Оросын ерөнхий сайд Владимир Путентэй албан ёсны уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр И Мён Баг ерөнхийлөгч нь Солонгосын үйлдвэр аж ахуй нэгжүүд Орос улсад удаан хугацаанд оршин байж үйлдвэрлэл явуулахад бэрхшээл учируулж буй виз болон бусад хууль эрх зүйн орчиныг сайжируулж өгөхийг хүслээ. Үүний хариуд Путен энэхүү асуудлыг ойрийн үед шийдвэрлэх болно гэж амлаад ирэх 21-ний өдөр Санкет-Петербурги хотод болох “HYUNDAI” машиний үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд өөрийн биер оролцохоо мэдэглээ.

Мөн Солонгос улсад бэлэглэхээр амласан гурван ширхэг Сибирийн барыг ч ойрын хугацаанд өгөхөө амлалаа.

 

Бас энэ үер яригдсан нэгэн чухал асуудал бол Солонгосын хойг болон Сибирийг төмөр замаар холбох асуудал байсан бөгөөд үүнд гол хүндрэл учируулж байгаа хүчин зүйл нь хойд Солонгос гэдэгтэй санал нэгдсэн байна. Тиймээс цаашид энэхүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө хоёр аль алин хичээн зүтгэл гарган ажиллахаар тохирсон байна.

 

И Мён Баг ерөнхийлөг өнөөдөр Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведивтэй албан ёсны уулзалт хийх бөгөөд энэ үер эрчим хүч, инерги ба Сибирийн зүүн хязгаарын хөгжилийн асуудлаар санал солилцох юм байна.

 

Өөр мэдээ үзэх : http://kimaworld.net/mn/bbs/board.php?bo_table=charmn&page=0