Амны буланд гvн шарх vvсч, удаан эдгэхгvй байвал бие организмд нэлээд ноцтой єєрчлєлт орсныг илтгэнэ. Зарим vед ємєн vv vvсэхийг сэрэмжлvvлдэг. Ийм учраас чухам юунаас болоод арьс цочирсон шалтгааныг олж, арилгах хэрэгтэй.
Шvдний эмч нарын бодлоор зарим тохиолдолд шvдний зуултын онцлогоос болоод дээд эрvv доош буухдаа доод эрvvг бvрхэгснээс болоод амны буланд цочрол vvсдэг. Хэрэв ийм шалтгаантай бол шvдний эмчид хандах хэрэгтэй. Тvvнийтусламжтайгаар та гадаад тєрхєє єєрчилж, нvд гялбам инээмсэглэлтэй болж, амны єнцєг, буланд гарсан яр шархнаасаа сална.
Заримдаа витамин дутагдсанаас болдог. Голдуу В бvлгийн витамин дутагддаг ажээ. Иймээс поливитамин, эсвэл В2 уугаарай. Заримдаа эдгээр яр шарх харшил єгдєг. Чухам юунаас болж хагарч, юм гарсныг тодруулахын тулд хоолны тэмдэглэл бич. Дараа нь тvvний тусламжтайгаар зарим нэгэн хvнсний бvтээгдэхvvнийг хэрэглээнээсээ хасах хэрэгтэй.
Биед нуугдсан коккийн халдвар байдлыг хvндрvvлдэг.                                                                                                                                               Стафилококк, эсвэл стрептококк удаан хугацаагаар амны хєндийд нуугдаж, арьсан дээр юм гаргадаг. Гэхдээ эмчтэй зєвлєлдєлгvй бактерийн эсрэг эм хамаагvй ууж болохгvй. Ирукол, мвомиколь тос тvрхэж болно. Ямар ч тохиолдолд эмчлэх хэрэгтэй. Зvгээр хараад сууж болохгvй.