Цєсний чулуутай vед илрэх хамгийн гол шинж бол элэг цєсний орчмоор хvчтэй хатгаж євдєх юм. Энэ vед хэдхэн минутаас авахуулаад хэдэн цагаар vргэлжлэн євдєх нь ч бий. Ихэвчлэн гэнэт євдєж эхэлдэг боловч заримдаа хоол идэх дур алдагдах, дотор эвгvйрэх, далны араар хvндрэх, баруун хавирганы доод хэсгээр хvнд оргих (цєсний хvvдий цєсєєр дvvрснээс болж) зэрэг шинж тэмдэг урьдчилан илэрч болно. Бие ядрах болон сэтгэлийн хямралд автах, ялангуяа хурц хоолны дараа ходоод хямрах зэргээс болж цєсєєр хатгуулж євддєг. Эмэгтэйчvvдийн сарын тэмдэг ирэх vеэр болон хvvхэд тєрvvлсний дараа цєсєєр хатгуулж євдєх тохиолдол цєєнгvй байдаг. Оройн хоол идсэнээс 3-4 цагийн дараа буюу элэг, цєс хамгийн их ажилладаг шєнийн эхний хагаст голдуу цєсєєр хатгаж євддєг. Єєрєєр хэлбэл, арван хоёр нугалаа гэдсэнд хамгийн их цєс орж ирж, гэдэс хоолоор их дvvрсэн байдаг тэр vед євддєг гэсэн vг юм. Хатгаж байгаа мэт, гэдэсний баруун хэсгийг хэрчиж байгаа ч юм шиг євдєлт олон янз байдаг. Євдєлтийн эхний vед євчин нилээд тархмал байрлалтай байдаг боловч яваандаа цєс, нойр булчирхай, мєр болон бусад хэсэгт тєвлєрсєн байдлаар vргэлжилдэг. Цєсєєр хатгуулж євдєх нь ихэвчлэн дотор муухайрах, бєєлжих зэрэг шинжийг дагуулах ба зарим vед эхлээд хоолны зvйлээр дараа нь салслаг зvйлvvд, цєсєєр бєєлжих явдал байдаг. Их хэмжээтэй цєсєєр бєєлжих vед цєсний жижиг чулуунууд хамт гардаг. Зарим хvн гар, хєлийн vзvvрvvд хvйт оргиж байна гэж гомдоллодог бол зарим хvний эрээн булчин, гарын хуруунуудын булчин чичрэх татваганах нь ажиглагддаг.


Цєсний урсгал гаждаг

Ерєнхий шинж тэмдэг нь мэдрэл хямрах, баруун хавирганы доогуур євдєх явдал юм. Даралт багатай хэлбэрийнх нь vед баруун хавирганы доод хэсгээр байнга євдєх, дотор муухайрах, хэхрэх, ядарч сульдсанаас єтгєн хатах, харин даралт ихтэй хэлбэрийнх нь vед vе vе євдєх, дотор муухайрах, єтгєн хатах, гvйлгэх шинж тэмдгvvд ээлжлэн илэрдэг байна.

Цєс ба цєсний цорго vрэвссэний шинж

Хоол идсэнээс 1-3 цагийн дараа ходоодны орчим хєндvvрлэх, гэдэс дvvрэх, бие тавгvйрхэх, ялангуяа шарсан хоол идсэний дараа гэдэс гvйлгэх зэрэг шинж тэмдэг євдєж эхлэхийн ємнє илэрдэг. Зовхи, хацар, уруул дээр болон тохой, хуруу зэрэг газарт шар толбо гарч, улмаар бvх биеийн арьс шарлах шинж ч бас илэрдэг. Хурууны vе хєєж памбайх шинж мєн илэрч болно. Хэрвээ та єєртєє итгэлгvй, биеийн байдлаа мэдэж чадахгvй бол эмчид vзvvлж оношлуулах нь зvйтэй.

Элэг цэвэрлэснээр...

Цєсний чулуунууд нь элгэнд маш бєх суусан байдаг. Элгийг цэвэрлэх явцад тvvнээс бараг хагас литрийн саваар дvvрэн чулуу, маш их хэмжээний хуучирч муудсан цєс гардаг. Энэ нь элгээ цэвэрлэхийн ач холбогдлыг дахин баталж байгаа хэрэг юм. Элгийг цэвэрлэсний vр дvн гайхамшигтай. Бие махбодь сэргэж, хєнгєрєн жинхэнэ эрvvл мэнд гэж чухам юм болохыг мэдэрдэг.