Нурууны өвчин хүмүүст байнга тохиолддог . Нурууны өвдөлтийг үүсгэдэг шалтгаан олон байдаг. Хэт хүнд юм өргөж нурууны булчинд өндөр ачаалал өгөхөөс эхлээд нуруу хөл өвдөх, мэдрэл алдах, нурууны муруйлт,цаашилбал өтгөн шингэн алдах зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Тиймээс эдгээр өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
       Бүсэлхий орчмоор өвддөг бол гэхдээ дандаа өвдөхгүй, зөвхөн ямар нэг ачаалал өгөхөөр л өвдөж эхэлдэг бол дээшээ харж хэвтээд хөлөө өргөөд буулгах, дугуй унаж байгаа мэт жийх. Өглөө сэрээд заавал энэхүү дасгалыг хий. Орноосоо босолгүйгээр хөлөө нугалж, тэнийлэг. Бас зоо ууцны хэсэгт тусгай бүс зүүх нь ч маш сайн үйлчилгээтэй байдаг. Гэхдээ бүсийг хэвтээ байдалд зүүх хэрэгтэй. Хэрвээ ингэж эмчлээд тус үзүүлэхгүй бол эмчд хандаарай.