Байнга мөнгө бодсоноос сэтгэл зүйн өвчтэй болдог.




Хүн өөрийн оногдсон хувь заяагаа мэдэрч, сэтгэл ханамж авч амьдрах ёстой. Хүмүүс бидэнд заяасан ажил амьдралдаа сэтгэл хангалуун амьдрахаас өөр жаргал байдаггүй билээ. Бусдыг дууриаж бужигнан, дэрвэх нь сэтгэлийн энерги хорогдох аюултай. Хүн энергийн хүчээр амьдардаг. Хүний энерги олон янз байдгаас сэтгэл санааны энерги тун чухал.

Бидний өвөг дээдэс "хүн хэл аманд өртвөл муу, айл хэрүүл шуугианы дунд байвал муу" гэж сургадаг. Энэ нь бусдын муу энерги, гэр орон болон бие махбодид муугаар нөлөөлнө гэсэн үг юм. Үнэхээр хүчирхэг хүмүүс бол бүхнийг ялаад гарч чаддаг. Гэтэл хүн бүхэн тийм байдаггүйгээс болоод эцсийн дүнд эрүүл мэндээрээ хохирдог.

Хүн болгон нэг олдсон насандаа эрүүл энх, аз жаргалтай, мөнгө төгрөг эд хөрөнгөөр элбэг дэлбэг, дутах гачигдах зүйлгүй, сайхан амьдрахыг л хүсдэг. Гэтэл энэ нь тийм ч амархан олддоггүй. Ханашгүй сэтгэлийн хүслээ гүйцээхийн төлөө насан туршдаа ажиллаж, сэтгэл санааны маш олон дарамт цохилтуудаас болж бие махбодынхоо эрүүл мэндийг алдахад хүрдэг. Хүний амьдралын хэрэгцээ мөнгө төгрөг, хувцас хэрэглэл, идэж уух зүй зохистой хүртээмжтэй байвал тэр нь хүнд сэтгэлийн тайтгарал олгож чаддаг.

Гэтэл өнөөдрийн нийгэмд энэ нь хүн болгонд хэрэгжихгүй байгаа билээ. Ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын ялгаа асар их. Цалин хөлсөө цаг тухайд нь авч амьдралдаа зохицуулж чадахгүйгээс байнга мөнгөний проблемтой байдаг. Гэхдээ сэтгэлийн шуналаа хязгаарлах хэрэгтэй. Менгө төгрөгтэй л бол жаргаж байна гэж ихэнх хүмүүс боддог. Жаргаж байна гээд зовж зүдэрч байгаа хүн аль байхыг тэр гэх вэ. Ер нь хүн олдсон заяа буянаа зөв мэдэрч, түүндээ сэтгэл ханаж, шуналаа тэнцвэртэй барьж амьдарваас зовлон багатай, урт настай, сэтгэл тэнүүн байх болно