Сайн байцгаана уу?

 

Хүндэт "mglclub.com" сайтын уншигч танд энэ өдрийн мэндийг хүргье.

Солонгос улсад ажиллан амьдарч буй Монгол иргэдийн тоо энэ жил 40 мянгад хүрээд байна. Гэтэл эдгээр хүмүүс маань өөрт зайлшгүй шаардлагатай нийгмийн халамж тэр дундаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах байдал нэн хүндрэлтэй байгаа билээ.

Бие өвдөхөд хаашаа аль эмнэлэгт хандахаа мэдэхгүй байх, эмнэлэгт очоод хэл ойлголцохгүй будилах, мэдэх нэгэнд нь орчуулгын хөлс, зуучлалын хөлс өгч байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлага гарч байгаа нь өнөөдрийн бодит байдал юм.

 

Тиймээс холбогдох хүмүүс олон сарын өмнөөс Солонгос улсад ажиллан амьдарч буй Монголчуудад зориулсан эмнэлэг байгуулах хүсэлтэйгээр олон байгууллага, эмнэлгүүдтэй яриа хэлэлцээрийг хийж ирсэн билээ.

 

Харин өнөөдөр олон хүний хичээл зүтгэлийн эцэст Солонгос улсад ажиллан амьдарч буй Монголчуудын гэгдэх эмнэлэг та бүхийн өмнө үүд хаалгаа нээгээд байгаа талаарх баяртай мэдээг дуулгах болсондоо таатай байна.

Та бүхэн тус эмнэлэгийн Монгол хэл дээрх веб сайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч болох бөгөөд өөр бусад эрүүл мэндтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байвал коммент бичиж үлдээх ба доорх хаягаар холбогдон асууж болно.

 

Солонгос улс дахь Монголчуудын эмнэлэг нээгдлээ. “Сэван эмнэлэг”

 

web site : www.sewanghospital.mn

Утас : 02-2299-3589, 010-7743-6265

Email : medical_82@yahoo.com

Хайж очих : Метроны 2 ба 5-р шугам “Ваншимни ёог”-ийн 9-р гарцаар гараад 2 минут.

(2호선 5호선 왕십리역 9 출구)