Наймхан настай Лхагвамаа охины биед эрүүл газар үгүй, толгойных нь хэгз, яз цохигдсон шарх идээлэн шархалж, үс нь хэсэг хэсгээрээ зул­гаран унасан байжээ. Бяцхан охины нэг гар нь гурав, нөгөө нь нэг хугарч, мурий хэвээрээ бороолон эдгэрчээ. Охиныг гар хэд хэд хугарчихаад байхад хэн ч тусламж үзүүлсэнгүй, яагаад гэвэл мэдээгүй болохоор. Дунд сургуулийн багш нь хэд хоногийн турш гараа хөдөлгөж чадахгүй суугаа охиныг анзаарч асуухад “Зүгээр ээ” гээд өнгөрдөг байж.

 

Өдөр болгон бялба нүддэг ээждээ хайртайдаа юу эсвэл, дахиад л зодуулж магадгүй гэж айсандаа юу, бяцхан биеэрээ туулсан зовлонгоо нуудаг байжээ. Түүний ээж 27-хон настай бүсгүй найман нас­тай үрээ өдөр өнжилгүй зодон тарчлаадаг, бүр сандал бариад нүддэг байсан аж. Өдөр бүр бяцхан охины “Ээж ээ, намайг битгий зодооч ээ, би дахиад тэгэхгүй ээ” гэж чарлах дууг сонсч тэвчээгүй хөрш айлынхан нь цагдаагийнхан болоод телевизийнхэнд ханджээ. Цагдаагийнхан охиноос яагаад гэмтсэнийг асуухад үнэнийг нуун “Морин дээрээс унаад...” гэж булзаа­руулах ч далдчин нулимс асга­руулж байсан гэдэг.

 

Үргэлжлэл : http://msntcmn1.cafe24.com/bbs/board.php?bo_table=about05&wr_id=53&page=0&sca=&sfl=&stx=&sst=&sod=&spt=0&page=0

 

Солонгос улсад амьдарч буй Монголчуудын "Сэван" эмнэлэг