-Идэвхтэй хөдөлгөөн таны дархлалын системийг сэргээнэ-

"Ханиад хүрэх ч хэцүү шүү. Халуурч, толгой өвдөөд, ханиалгаж, нус гоожоод..." Өвлийн урт удаан улиралд дархлаа нь суларсан бидний мах бодид агаар дуслын замаар дамжин халдварладаг энэ өвчний үед бараг хүн болгон л ийм зовиур хэлдэг.

Тиймээс www.Point.ru цахим сонинд бичсэн ханиадыг хэрхэн дарах тухай дараах зөвлөгөөг хүргэж байна.

БҮЛЭЭН УС, САВАН ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭНЭ


Ханиадны халдвар авах шиг хялбар зүйл байхгүй. Эхлээд таны гар халдварт өвчний нян бактеритай хаалганы бариул, компьютерийн гар зэрэг зүйлд хүрч, дараа нь та нүүрэндээ хүрч, бактери амьсгалын зам руу орж, өвчин тусна. Тиймээс та гараа сайн угааж хэвших хэрэгтэй. Гараа угаахад зарцуулсан 15-20 секунд арьсанд шигдсэн бактерийг зайлуулахад тань тус болно. Ердийн бүлээн ус, саван гайхамшгийг бүтээнэ гэдгийг мартах хэрэггүй.

ХҮМҮҮС БӨӨГНӨРСӨН ГАЗРААС ХОЛ ЯВ. ОНЛАЙН ДЭЛГҮҮР Ч БАС ДАЖГҮЙ ШҮҮ

Орчин цагийн технологи ихэнх худалдааг Интернэт дэлгүүрээр хийх боломж олгож байна. Тиймээс халдварт өвчин дэгдсэн үед дэлгүүр хоршоогоор явахгүй байх нь дээр. Нийтийн тээвэр бас аюултай. Хажууд чинь хэн нэгэн найтааж, ханиалгаж байвал хүзүүнийхээ ороолтоор нүүрээ дарахыг бодоорой.

ХАНИАДААС СЭРГИЙЛЭХЭД АНХНЫ ТУСЛАГЧ НЬ С ВИТАМИН

Түүнтэй хамтран зүтгэгч нь витамин D. Энэ аминдэмийг хоол хүнснээс авч болно. Тухайлбал, жүржийн шүүс, тараг, мөн самар,үхрийн мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнд дээрх витамин "нуугдаж" буй.

ЦАЙ САЙН УУ, ХАНГАЛТТАЙ УНТАЖ АМАР

Цай бол дархлааны системд нөлөөлдөг антиоксидант, флавонидын баялаг эх үүсвэр. Тиймээс цай сайн ууж бай. Мөн бие махбодийн дархлалын систем нойрсох үед сэргэдэг тул оройтолгүй унтахыг бод, хоногт 7-8-аас доошгүй цаг унтахыг хичээгээрэй.

СПОРТООР ХИЧЭЭЛЛЭ, ГЭРТЭЭ ХИЙЖ БОЛОХ ДАСГАЛ СОНГОЖ АВ

Дасгал хөдөлгөөн хамгаас, чухал гэдгийг эмч болгон хэлдэг. Хүн бүр мэддэг шүү дээ. Тийм болохоор энэ удаач бас бид тавд энэ зөвлөгөөг өгч байна. Биеийн тамирын танхимд төдийгүй, гэртээ хийж болох дасгал сонгож ав. Харин ачааллыг ихдүүлж болохгүй. Бие бялдрын их биш идэвхтэй хөдөлгөөн дархлалын системийг сэргээнэ, харин ачаалал ихэдвэл дархлааг бууруулж, санаж байсныг бодвол огт өөр үр дүнд хүргэнэ.

 

Солонгос улс дахь Монголчуудын Сэван эмнэлэг

Web site : www.sewanghospital.mn

Email : medical_82@yahoo.com

Tell : 02-2299-3589, 010-7743-6265