ЭМЯ-ны захиалгаар Монголын анагаах ухааны академи 0-16 насны хүүхдүүдийн бие бялдрын хөгжлийн байдлын талаарх судалгааг өнгөрсөн 2004-2010 оны хооронд хийсэн байна.

Энэхүү судалгааг сүүлд 20 жилийн өмнө хийсэн байна. Харин хүүхдийн бие бялдрын өөрчлөлт гараагүй бөгөөд биеийн өндөр нэг см-ээр илүү байгаа бол жингийн хувьд мөн адил 1-2 кг-аар илүү гэсэн судалгаа гарчээ.

Уг судалгаанд Улаанбаатар хот болоод Дархан, Дорнод, Говийн аймгуудыг оролцуулаад нийт найман аймгийн 24 сумдын 22.500 гаруй хүүхдүүд Монгол улсын нийт хүүхдүүдийг төлөөлөн хамрагдсан байна. Суурин газарт амьдарч байгаа хүүхдүүдийн бие бялдрын өсөлт, хөгжил хөдөө орон нутгийн хүүхдүүдийн биеийн өсөлтөөс илүү байгаа нь судалгаар батлагдсан аж.

Харин гадны улсуудтай харьцуулахад энэ нь харьцангуй муу үзүүлэлт аж. ЭМЯ-наас хүүхдийн бие бялдрын хөгжилд анхаарч 28 тэрбум төгрөгийн төсөв батлаж "Эрүүл Монгол хүүхэд" төсөл боловсруулаад байна.

Сургууль, цэцэрлэгийн тоглоомын өрөө, анги танхимын гэрэлтүүлгийг судлахад 80 гаруй хувь нь шаардлага хангаагүй байна. Мөн гурав хүртэлх насны хүүхдийн тоглоомоос дээж авч шинжилж үзэхэд хүүхдийн эрүүл мэндэд хортой Порнод, Финилхлорид, Полихтелин зэрэг хорт бодис илэрчээ. Манай улсад худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоомын 80-аад хувь нь урд хөрш Хятад улсаас импортоор орж ирдэг аж.

 

Солонгос улс дахь Монголчуудын Сэван эмнэлэг

Web site : www.sewanghospital.mn

Email : medical_82@yahoo.com

Tell : 02-2299-3589, 010-7743-6265