Архидан согтууруулах, архинд донтох євчин єнєє vед бидний оршин амьдарч байгаа нийгэм дэх хамгийн єргєн олныг хамарсан гол сєрєг vзэгдэл болоод байгаа билээ.

Ууж согтууруулах болон архинд донтох євчинтэй тэмцэх тэмцэл эрчимтэй єрнєж байсан 1985-1990 онуудад манай улсын нэг томоохон хотод архины хэрэглээний байдлыг судлан vзэхэд архийг огт хэрэглэдэггvй нь 37.5 хувь, тохиолдлын чанартай уудаг нь 10.6 хувь, байнга уудаг нь 1.0.5 хувь байсан ба 0.7 хувь нь л архинд донтох євчтэй байжээ. Энэхvv тооны харьцаа єнєє vед эрс нэмэгдсээр байна. Тухайлбал архинд донтох євчин бvхий хvмvvсийн тоо 2.7 дахин єсчээ. Эмнэл зvйн практикийн єдєр тутмын vйл ажиллагаа, хэвлэлийн мэдээ материалаас vзэхэд архины цочмог хордлого ялангуяа хvнд хэлбэрийнх нь vед ухаан балартах, ухаан алдах байдал мєн мэдрэлийн тогтолцоо, дотор эрхтэн тэнцвэрийн тогтолцооны талаас хvнд эмгэг єєрчлєлтvvд илэрч, цєєнгvй тохиолдслд євчтєн vхэлд хvрч байна.

Манай улсад сvvлийн 15 жилд архинд донтох євчний эзлэх хувийн жин 2.7 дахин єссєн бєгєєд Хордлогын яаралтай тусламжийн vндэсний тєвийн албан ёсны мэдээ баримтаас vзэхэд сvvлийн таван жилд, жил бvр архины цочмог хордлого бvхий 180-200 євчтєн ирж тусламж авч байгаагийн зургаан хувь нь нас барсан байна.

Эмгэг анатоми, шvvх эмнэлгийн магадлах товчооны материалаар хийсэн судалгаанаас vзэхэд архины цочмог хордлоготой холбоо бvхий золгvй тохиолдлоор нас барагсдад хийсэн магадлан шинжилгээний хувийн жин сvvлийн 10 жилд огцом єсчээ. Архи нь дэлхийн олон улс оронд хэрэглэдэг мансууруулах бодис юм.

Дэлхийн хэмжээнд жил бvр 1.8 сая хvн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас бардаг. Євчин эмгэгийн улмаас нас барсан нийт тохиолдлын 3.2 хувийг эзэлж байгаа юм. ДЭМБ архидан согтуурсны улмаас согтох, хордох, архинд донтох євчтэй болохоос гадна зvрхний титэм судасны євчин, тархинд цус харвах, чихрийн шижин, элэгний хатуурал, улаан хоолой, элэгний хавдар, эпилепси, осол гэмтэл зэрэг 60 гаруй євчин архидалттай холбоотой байна гэж vздэг. Насанд хvрэгчдийн 51.2 хувь нь архийг хэтрvvлэн хэрэглэж байгаагийн найман хувь нь эмэгтэйчvvд байдаг ба єсвєр vеийнхний архи хэрэглэж эхэлсэн нас 17 гэнэ. Гэтэл єнєє vед 16-аас доош насныхны 57.7 хувь нь архийг ямар нэгэн байдлаар хэрэглэж vзсэн болох нь судалгаагаар нотлогджээ.

Хvний цусан дахь архины хэмжээ 6-8 хувьд хvрвэл vхэлд хvргэнэ
Архинд донтох євчин бол нийгэм, сэтгэл зvй, биологийн гэсэн гурванхэмжvvрээр тодорхоилогдох сэтгэцийн даамжрах явцтай архаг євчин юм. Бусад євчнєєс энэ євчнийг ялгах ялгаа нь гэвэл тухайн хvн єєрийгєє зориуд євчлvvлдэгт оршино. Бие хvн болон нийгэмд сэтгэл санаа ёсЪуртахуун, эрх зvйн хэм хэмжээ, эд материалын болон биологийн хохирол учруулах хэлбэрээр архийг хэтрvvлэн хэрэглэхийг согтуурал гэж vздэг. Согтууруулах ундааг хэрэглэсний улмаас vvсэх мэдрэл сэтгэцийн єєрчлєлтvvдийг согтолт буюу архины хурц хордлого гэнэ. Архины хурц хордлогыг дотор нь хєнгєн, дунд, хvнд гэсэн гурван ангиллаар авч vздэг. Цусан дахь архины хэмжээ 0.3-1.5 хувь бол хєнгєн, 1.5-2.7 хувь бол дунд, 3-5 хувь бол хvнд зэргийн гэж vзнэ. Хvний цусан дахь архины хэмжээ 6-8 хувьд хvрэхэд шууд vхэлд хvргэх аюултай. Уусан архины 1/4 орчим хувь нь ходоодонд, vлдсэн хувь нь нарийн гэдсэнд шимэгдэн цусанд орж бvх биеэр тархдаг.

Согтолтыг дотор нь энгийн согтолт, энгийн согтолтын хэв шинжит бус хэлбэрvvд, эмгэг согтолт гэж ангилдаг. Архины энгийн согтолт нь дотроо хєнгєн, дунд, хvнд гэсэн гурван хэлбэртэй. Архины энгийн согтолт нь архины хурц хордлогын хамгийн олон тохиолдох хэлбэр нь юм.

Vvнээс хєнгєн зэргийн согтолтын vед бие сэтгэл тайвширч ихэд амарлингуй болно. Дунд зэргийн согтолтын vед сэтгэл хєєрлийн байдлыг дагалдан хилэгнэх гомдох зэрэг сэтгэл тавгvйтлийн шинж илэрдэг. Архины хvнд хэлбэрийн согтолтын vед ухамсарт ухаан нойрмогтон балартана. Энэ vед орон зай цагхугацааны баримжаа алдагдаж аливааг ухаарах чадваргvй болох бєгєєд ой тогтоомж суларна. Болсон vйл явдлыг эргән санах чадваргvй болох энэ шинж тэмдгийг ойгvйдэл гэнэ. Архины энгийн согтолтын хэв шинжит бус хэлбэрvvд нь энгийн согтолтын дээрх шинжvvдээс зарим талаараа ялгаатай. Хэв шинжит бус согтолтын vед сэтгэцийн єєрчлєлтvvд зонхилон илэрдэг. Хэв шинжит биш согтолтын vед нийгэмд онц аюултай гэмт хэрэг vйлдэх нь олонтаа тохиолдоно.

Архи уудаг 386 эмэгтэйн 272 нь vр зулбаж, амьгvй хvvхэд тєрvvлжээ
Эцэг эхийн согтуурал ба архидалтын улмаас ураг зулбах оюун ухааны хомсдол, унаж татах євчин хvvхдийн тархины саа, нvд болон олон эрхтний тєрєлхийн согог зэрэг янз бvрийн євчин эмгэг тусдаг байна. Нэгэн судалгаанаас vзэхэд жирэмсэн vедээ архи ууж байсан эмэгтэйгээс 272 нь vр зулбасан буюу амьгvй хvvхэд тєрvvлсэн. Эсвэл амьд тєрсєн хvvхэд нь эхний долоо хоногт эндсэн баримт байна. Амьд vлдсэн 114 хvvхдээс 91 нь найман нас хvрээд унадаг, оюун ухаан мэдрэл сэтгэхvйн євчтэй болжээ. Согтууруулах ундаа нь нийгмийн маш олон сєрєг vр дагаврыг бий болгодог. Гэр бvлийн болон нийгэмд гардаг хvчирхийллийн гол шалтгаан болдог.

Хэн нэгэн согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас согтууруулах ундаа хэрэглээгvй єєр нэгэн хvн гэмтэх буюу амь насаа алдаж байна. Гэвч согтууруулах ундааны хэрэглээг хорих нь vр дvн багатай. Тиймээс согтууруулах ундааны хэрэглээг хянах хамгийн зєв арга нь хууль эрхийн актуудаар зохицуулах явдал билээ. Эцэст нь тэмдэглэхэд манай оронд архитай холбоотой хууль эрх зvйн орчин бvрдсэн боловч эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтын чанар, vр нєлєє хангалтгvй. Хил гааль, мэргэжлийн хяналт хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаатай холбоотойгоор архидалт тvvнээс vvдэн гарах хор уршиг нэмэгдсээр байна. Тиймдээ ч согтууруулах ундааны олдоц, зах зээл, бvтээгдэхvvний хяналтад хязгаар тавих, бvтээгдэхvvн болон борлуулалтанд єндәр татвар ногдуулах зэрэг санхvvгийн бодлогод хандуулахыг мэргэжилтнvvд зєвлєдгийг анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.

 

Солонгос улс дахь Монголчуудын Сэван эмнэлэг

Web site : www.sewanghospital.mn

Email : medical_82@yahoo.com

Tell :  02-2299-3589, 010-7743-6265