Солонгосын Олон Улсын Холбоо Кимаворлд Захирал Ким Ён Дэ,Ангаахын Ухааны Доктор

                                     Орчуулага:Тунгалаг их эмч

Жирэмслэлтээс хамгаалах эмний давуу талын тухай өнөөдөр та бүхэнд тайлбар өгье.Жирэмслэлтээс хамгаалах эм нь эмэгтэй хүний гормоноос боловсорсон өндгөн эсийг умайд эр бэлгийн эстэй нийлэн боловсрохыг урьдчилан зогсоодог.Энэ арга нь жирэмслэлтээс хамгаалах эмэгтэй хүний биенд хамгийн хор нөлөөгүй сайн арга юм.. 

Жирэмслэлтээс хамгаалах эмийг удаан хугацаанд ууж хэрэглэх нь хүний биенд сөрөг нөлөөтэй болов уу хэмээн бүсгүйчүүд маань санаа зовдог.Тэгвэл энэ тал дээр санаа зоволтгүй юм.

 Жирэмслэлтээс хамгаалах эмийг хэрэглэж байсан эмэгтэй жирэмслэхээр болон эмээ зогсоон жирэмслэсэн тохиолдолд урагт эмний сөрөг нөлөөний үр дагавар байхгүй болно.

Солонгос эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалахдаа  хамгийн их хэрэглэдэг арга бол бэлгэвч ба үтрээний ерөндөг юм. Гэвч энэ аргуудын  20-30% хувь ньжирэмслэдэг судалгаа гардаг.. 

Жирэмслэлт ба төрөлтөд эмэгтэй хүний биенд болон хувь заяанд томоохон өөрчлөлт гардаг.Иймд хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах өөртөө тохирсон аргыг хэрэглэх нь зүйтэй юм. Үүний нэг хамгийн найдвартай арга  хэлбэр нь жирэмслэлтийн эсрэг эм юм .