Элэгний өвчлөлөөр манай улс дэлхийд нэлээд дээгүүрт бичигдэж байна. Монголчуудын 70-80 хувь нь элэгний өвчтэй, таван хүн тутмын нэг нь шарласан байдаг, мөн эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны голлох байрыг элэгний өвчин эзэлдэг болсноос элэг өвдлөө гэдэг нь эрлэгтэй учирсан мэт сонсогддог болоод байна. Элэг хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийг хоргvйжvvлэх онцгой үүрэгтэй, өөрөөр хэлбэл биеийн химийг зохицуулагч лаборатори гэсэн үг юм. Хэрэв элэг муудвал хvний бие бvхэлдээ суларч өвчилдөг. Элэг нь цусан дахь саха­рын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах, илүүдэл сахарыг гликоген болгон нөөцөлж хэрэгцээтэй цагт нь гаргаж зарцуулдаг. Хvрээлэн байгаа орчин болон хоол хvнс, ундны усаар дамжин хvний биед орж байгаа хvнд металл, химийн бодис, мөн нийлэг эм зэрэг нь элгэнд очоод задарч хоргvйждэг байна. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хvvдийд хуримтлагдан нарийн гэдэс рvv юvлэгддэг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох vvрэг­тэй аж. Тэгвэл бидний олонх яагаад элгээр өвдөөд байна вэ? Амьдралын буруу хэв маяг үүнд хамгаас их нөлөөтэй. Хэрвээ та

  • Бага залуудаа шарлаж байсан бол
  • Суугаа ажилтай, хөдөлгөөний дутагдалтай бол
  • Шарсан хуурсан хоол идэх дуртай бол
  • Бэлгийн замбараагүй харилцаанд ордог бол
  • Архи хэтрүүлэн хэрэглэдэг бол элэгний өвчин тусах эрсдэл их байна гэсэн үг юм.
Элгэнд мэдрэлийн эсүүд байдаггүй учраас өвчин үүсч, цаашаа идэж байгаа нь хүнд эхлээд мэдрэгддэггүй байна. Харин хэвийн хэмжээнээсээ томро­ход гаднах арьсан бүрхэвч нь сунаж өвчтөнд мэдрэгддэг ажээ. Элэгний эсүүд үхэхэд орон зай нь өөр төрлийн эд эсээр бөглөгддөг тул элэгний өвчин удаан үргэлжлэх тутам тэр орон зайд өөр эд урган сорвиждог байна. Үүнийг цирроз гэдэг. Манайхан заримдаа “элэг хатуурах” ч гэлцдэг. Тэгэхээр хатуураагүй үлдсэн эрүүл, зөөлөн элэгний ачаалал нэмэгдэж их болсноос хорт бодис ялгарч чадахгүй эзнээ буцааж хордуулдаг байна. Монголчуудын гаргадаг хамгийн том алдаа нь өвчнөө хүндэрсэн хойно эмнэлэгт ханддаг явдал. Эрүүл мэнддээ санаа тавьж, адаглаад зургаан сар тутамд цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт орж байхыг эмч нар зөвлөж байна