Үр шилжүүлэн суулгалт

/In Vitro Fertilization/

 

Үр шилжүүлэн суулгах ажиллагаа (Умайн гадна орчинд)

 

Үр шилжүүлэн суулгалт /IVF-In Vitro Fertilization and Embryo Transfer/ гэдэг нь эмэгтэйн гүйцэт боловсорсон өндгөн эсийг гаргаж авч, эрэгтэйн эр бэлгийн эс буюу үрийн шингэнийг гарган авч тусгай орчинд үр хөврөлийг явуулан 2-5 хоногийн турш өсгөж эмэгтэйн саванд шилжүүлэн суулгаж жирэмслүүлэх арга юм.

 

Үр шилжүүлэн суулгах ажиллагааг хэн хийлгэх вэ?

 

lҮрийн сувагтай холбоотой үргүйдэл

(үрийн сувгийн битүүрэл, үрийн гуурсан хоолойн наалдац)

lЭрэгтэй үргүйдэл

lШалтгаан нь тодорхойгүй үргүйдэл

lЭндометриоз буюу умайн хөндийн салст бүрхүүлийн өөрчлөлт

lЗохиомлоор үр суулгах арга удаа дараалан бүтэлгүйтсэн тохиолдолд.

 

Үр шилжүүлэн суулгах ажиллагааны дараалал

 

1.Өндгөвчийг сэдээх буюу өндгөн эс боловсрох үеийн шинжилгээ

Гормоны тариаг тарьж олон тооны өндгөн эсийг үүсгэнэ. Өндгөн эс олноор гарах тусам жирэмслэх магадлал нэмэгддэг. Тухайн өвчтөний өөрийн биеийн онцлог(нас, өндгөвчний үйл ажиллагаа, өндгөвчийг сэдээх эмчилгээний үр дүн) зэргээс хамаарч тариа тарих аргыг шийдвэрлэнэ. Үүнд:

 

üБогино хугацааны арга

Сарын тэмдгийн 2-3дах өдрөөс эхлэн өндгөвчийиг сэдээх тариаг хийж эхэлнэ. Сарын тэмдгийн 6-дах өдрөөс эхлэн 2-3хоногийн зайтайгаар Эход харж өндгөн эс боловсрох байдлыг ажиглана. Өндгөн эсийн боловсрох байдлаас хамаарч сарын тэмдгийн 6-7 дах хоногоос өндгөн эсийг жигд хэмжээгээр боловсруулах үйлчилгээтэй тариаг зэрэгцүүлэн хийж эхэлнэ.

Сарын тэмдгийн 12-16 дах хоногт өндгөн эсийг гарган авна. Үүнээс дахин 2 долоо хоногийн дараа үр хөврөл явагдсан үрийг саванд суулгана. Үрийг саванд суулгаснаас 10-14 хоногийн дараа цусны шинжилгээгээр жирэмсэн эсэхийг тогтооно.

 

üУрт хугацааны арга

Сарын тэмдэг ирэх 7-10 хоногийн өмнөөс эхлэн хэвлийн хэсэгт тариа тарьж эхэлнэ. Энэ тариа нь эмэгтэй хүний биеийн доторх гормоныг барьж,өндгөн эс боловсролтыг түр зогсоодог үйлчилгээтэй. Сарын тэмдэг эхэлсэн 3дах өдрөөс өндгөвчийг сэдээх тариаг хийж эхэлнэ. Үүний хажуугаар өмнө нь хэвлийн хэсэгт тарьж байсан тариаг тал хэмжээгээр багасгаж үргэлжлүүлэн тарина. Үүний дараах шат нь богино хугацааны аргатай адилхан явагдана.

 

2.Эр бэлгийн эс болон өндгөн эсийг гаргах

Өндгөвчийг сэдээх үйл явцын дараа HCG тариаг тарьж 36 цагийн дараа өндгөн эсийг гарган авна. Ингэхдээ унтуулж мэдээ алдуулсаны дараа нарийхан утсан эхог ашиглан өндгөн эсийг гарган авна. Мэдээ алдуулалттай учраас өндгөн эс гарган авах ажиллагааны явцад өвдөлт байхгүй бөгөөд ажиллагаа дууссаны дараа 1 цаг орчим сэргээх өрөөнд хэвтэж амарч байгаад гэртээ харьж болно. Өндгөн эсийг гаргаж авсан өдрөөс эхлэн саванд үр сайн тогтохуйц үйлчилгээтэй дааврын эм хэрэглэнэ.

Өндгөн эс гаргаж авсан өдөр эр бэлгийн эсийг (тусгай өрөөнд) мөн гаргаж авна.

 

²Мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гаргах

Үрийн шингэний суваг төрөлхийн гэмтэлтэй, үрийн шингэний суваг битүүрэлтэй, үрийн сувгийн хаалтыг буцаах мэс засал амжилтгүй болсон тохиолдолд хөнгөн мэдээ алдуулан мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гарган авч үр шилжүүлэн суулгалт хийх боломжтой.

 

3.Гадны орчинд үр хөврөл явуулах ба өсгөх

Гарган авсан өндгөн эсийг тусгай орчинд тодорхой хугацааны турш үр хөврөл явуулж, шаардлагатай бол нэмэлт хэдэн цагийн турш өсгөж томруулсаны дараа эмх цэгцтэй болсон эр бэлгийн эстэй нийлүүлнэ. Эр бэлгийн эсийн үр хөврөл явуулах чадвар нь хэвийн бус тохиолдолд эр эсийг өндгөвчийн цитоплазмын дотор тусгай технологийн дагуу тарьж хийх аргыг ашиглан үр хөврөл явуулна.

 

²Эр бэлгийн эсийг өндгөвчийн цитокплазмын дотор шууд тарьж хийх арга (ICSI)

Үр хөврөл өөрөөрөө явагдах боломжгүй тохиолдолд микроскопоор харан өндгөн эсийн цитоплазмын дотор эр бэлгийн эсийг шууд тарьж оруулан үр хөврөл явуулж, өсгөх арга юм. Энэ маягийн нарийн мэс ажилбарыг хийсэн ч хэлбэрт өөрчлөлт болон гажиг үүсэхгүй болно.

 

4.Үрийг шилжүүлэн суулгах

Үрийг тусгай зориулалтын зөөлөн гуурсан хоолойн дээр тавьж савны хананд байрлуулна. Ихэвчилэн өндгөн эс гарган авснаас 3 юмуу 5 хоногийн дараа шилжүүлэн суулгах ажиллагааг гүйцэтгэнэ.Үр шилжүүлэн суулгасны дараа 1 цагийн турш хэвтэж байгаад гэртээ харьж болдог. Гэртээ харьснаас хойш хэвийн амьдралдаа үргэлжлүүлэн орж болно. Хүсвэл шилжүүлэн суулгалтын дараа 1 хоног эмнэлэгт хэвтэж болно.

 

²Эсийг лазераар засах ажиллагаа (Assisted Hatching)

Эр бэлгийн эс болон өндгөн эсийн нийлэмжээр үр хөврөл явагдсан үрийг савны хананд байрлуулахын тулд үрийг хамгаалж байсан гадна хальсыг хуулж авах хэрэгтэй болдог. Энэ хальс хэт зузаан юмуу хатуу байх тохиолдолд саванд байрлуулах үед жирэмслэлт амжилтгүй болох магадлал өндөр байдаг. Энэ тохиолдолд үр шилжүүлэн суулгахаас өмнө лазераар хальсны тодорхой хэсгийг хусч арилгана.

 

5.Жирэмсэн эсэхийг шалгах

Үр шилжүүлэн суулгаснаас хойш 11-12 дах хоногт жирэмсэн эсэхийг шалгахын тулд цусны шилжилгээ хийгдэнэ. Эхний ээлжийн цусны шинжилгээгээр жирэмсэн эсэхийг шалгасны дараа жирэмсэн байх магадлалтай бол 3-4 хоногийн зайтай 2,3-дах удаагийн цусны шинжилгээг хийнэ. Жирэмсэн байх магадлалтай тоо нь сайн өсч байвал 1-2 долоо хоногийн дараа Эхо-р ургийг шалгана. Жирэмслэлтийн аюулгүй байдлыг хангахын тулд өмнө нь ууж байсан дааврын эмийг жирэмсний 8-9 дах долоо хоног хүртэл хэрэглэнэ.

 

Миз Мэди эмэгтэйчүүдийн эмнэлэг

-iDream- Үргүйдлийн төв

 

Утас: +82-10-5510-4494

 

Ажлын цаг: өглөө 8.30~орой 5.30

www.mizmedi.com