100 мянган хүн мессэж бичихэд л Д.Жигүүр хүүгийн амь аврагдана -Д.Жигүүр  хүү хамгийн сүүлчийн боломжит судсандаа гуурс суулгаж аппаратанд орсон учир түүнд цаг маш бага байна-


Д.Жигүүр хүү 12 настай
Уншигч таны харж байгаа энэ хүү бол 12 настай Дамдины Жигүүр. Хорвоод мэндлээд амьдрахыг хүссэн энэ бяцхан хүү 2009 онд бөөрний хурц үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч 2012 оны есдүгээр сарын 28-нд бөөрний дутагдалд орсон юм. Хүүгээ амьд авч үлдэхийн тулд аав Дамдин нь нэг бөөрөө өгч донор нь болохоор зэхэж байтал гэнэт зүрх нь хаагдаж нас барж энэ гэр бүлд зовлон дээр зовлон болоод байна.
Түүний нөхөр Дамдин Мongolian airlines компанид олон жил ажилласан нисгэгч хүн байсан аж. Харин Д.Жигүүр хүүгийн ээж улсад 23 жил багшилсан багш. Тиймээс  олны буянд хүүгийн эмчилгээний мөнгө цугларна гэдэгт итгэж байна. Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс засал 18-с дээш насны хүнд хийдэг болохоор Жигүүр  хүү эх орондоо эмчлэгдэх боломжгүй юм билээ. Тиймээс Солонгос улсад  очиж бөөр шилжүүлэн суулгахад нийтдээ 50 сая төгрөг хэрэгтэй болох юм. Одоо БНСУд Анам Курэ дэ эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд 10 хоногийн дараа хагалгаанд орно . Өнөөдрийн байдлаар Д.Жигүүр  хүү хамгийн сүүлчийн боломжит судсандаа гуурс суулгаж аппаратанд орж байгаа болохоор түүнд цаг маш бага байна.  
Мэдээж айл болгоны амьдрал өөр. Бүгд л өөрийн гэсэн жаргалтай бас зовлонтой. Таван төгрөг май гээд аваад өгөх сэтгэл байвч байхгүйн зовлон бас байна. Ард түмнийхээ өдрийн нь талхнаас булаалдахгүй ээ. Гагцхүү хүүгийн бөөрийг солиулах эмчилгээнд сэтгэлийн хандив илгээж өгөөч гэж хүүгийн ээж гуйж байна.Тэрбээр хүүгээ амь явахыг харахын тулд өрөөсөн бөөрөө өгнө. Цэл залуухан миний хүү амьд явах нь миний амьд явахаас хавьгүй чухал байна гэж тэрбээр хэлсэн юм.
Элэг нэгт ахан дүүсээсээ хичээнгүйлэн хүсч байна.. Монголд эмчилгээний зардлаа олох гээд шаналж яваа зөндөө хүүхэд байгаа. Аав нь амьд байсан бол бид хоёр яаж ийж байгаад хүүгээ эмчлүүлэх байсан. Харамсалтай нь надад ард түмэндээ хандахаас өөрөөр хийж чадах зүйл алга байна. Бид чинь сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Дуслыг хураавал далай гэдэг болохоор ард түмнийхээ тусын сэтгэлд найдаж байна. Хүү бид хоёр эмчлүүлчихээд нутагтаа ирж эх орныхоо сайн сайхны төлөө ажиллаж амьдрах болно гэж Батчимэг эгч хэлсэн юм. Сайн санааны үзүүрт тос гэдэг. Монголчуудад ядарч яваа нэгэндээ туслах өр нимгэн сэтгэл бий.
Солонгост ээж 010-5943-9412
010-5943-9418
Солонгост дансны дүгаар 외환은행 620-220292-378 Damdin Jiguur

Хаан банк данс 5031662383
Холбоо барих утас  8905062