Эмэгтэйчүүдийн дагнасан эмнэлэг болох Чэйл эмнэлэг 제일병원
 
   Солонгосын хамгийн анхны эмэгтэйчүүдийн дагнасан эмнэлэг болох Чэйл эмнэлэг нь 1963 онд анх үүд хаалгаа нээснээс хойш эдүгээ 50 жил өнгөрчээ. Чэйл эмнэлэг нь улсдаа эмэгтэйчүүдийн өвчлөлийн эмчилгээний үр дүн болон төрөлт ба эх барихын тоогоор тэргүүлэхээс гадна Солонгос улсын эмэгтэйчүүдийн анагаах ухааны салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн эмэгтэйчүүдийн дагнасан эмнэлэг юм. 

   Чэйл эмнэлэг нь одоогоор үзлэг эмчилгээний 16-н тасаг, тусгай клиник 32-ийг удирдан ажиллуулж байна. Амбултор болон хэвтэн эмчлүүлэх төвүүд, судалгаа шинжилгээний хүрээлэн зэргийг багтаагаад Солонгос улсдаа хамгийн томд орох эмэгтэйчүүд, эх барихын нэгдсэн эмнэлэг юм. Үргүйдлийн клиник, эмэгтэйчүүдийн нэгдсэн үзлэг оношилгооны клиник, хөхний хавдрын клиник, эмэгтэйчүүдийн дуран хагалгааны клиник зэрэг тусгай клиникүүдэд түшиглэсэн дотоод шүүрлийн тогтолцоо судалгааны лаборатори, удамшил судлалын лаборатори, үргүйдлийн лаборатори зэргийг хамтад нь ажиллуулж байна. 

    Чэйл эмнэлэг нь 50 жилийн уламжлалт түүхтэй улсдаа анх удаа эмэгтэйчүүдийн дагнасан нэгдсэн эмнэлгийн хувьд хамгийн шилдэг эмчилгээ үйлчилгээг танд хүргэх болно. 
 
 

Энэ эмнэлэгээр үйлчлүүлэхийг хүсэгчид  010-7213-4388 тоот  begin_of_the_skype_highlightingутсанд хандана уу.